УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн.
Тэдгээрээс Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорыг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахын хүү гэдэг агуулгаар хандаж, нууц санал хураалтаар УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ талаар Шадар сайд Т.Доржхандаас сэтгүүлчид тодруулсан юм.
Т.Доржханд, Л.Сонорыг нэр дэвшүүлэхэд би нөлөөлөөгүй. Сангийн яамнаас нэр дэвшүүлсэн. Санхүүгийн бодлогын газрын дарга нь санхүүгийн салбараа хамаардаг учир ажил үүргийн шугамаар СЗХ-ны гишүүн болдог. Ийм жишгээр томилогддог албан тушаал юм.
Л.Сонор бол Монгол Улсыг өрийн дефолтоос хоёр удаа аварсан залуу. Саарал жагсаалтад орж, улсаараа хоригт орсон байхад ажлын хэсгийг ахалж, ажилласан. Ийм залуусын гавьяаг хэн ч үнэлдэггүй.
Л.Сонор миний хамаарал бүхий хүн мөн. Гэхдээ би ямар нэг нөлөөлөл үзүүлдэггүй. Сонорт гадаадын олон байгууллагаас ажлын саналууд ирдэг. Өөрөө гадаадад ажиллая гэдэг ч үе үеийн Сангийн сайд нар нь зөвшөөрдөггүй, ажиллуулаад байдаг.
“Гадаадад ажиллах санал ирээд байна. Манай сайд, дарга нарт хэлж өгөөч” гэж надад ч хэлдэг. Би сайд, дарга нарт нь ч хэлж байсан. “Үгүй ээ, Сонор явчихвал гадаад өр, бондын асуудал хүндэрнэ. Та УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын төрийн талд байж өгөөч” гэдэг. Ингээд л төрийн ажил хийдэг залуу юм.
Сонор бол Монгол Улсыг өрийн дефолтоос хоёр удаа аварсан залуу. Саарал жагсаалтад орж, улсаараа хоригт орсон байхад ажлын хэсгийг ахалж, ажилласан. Ийм залуусын гавьяаг хэн ч үнэлдэггүй. Энэ бол манай улс төрийн орчин, үүнийг үүсгэж байгаа улстөрчид ёсзүйгүй байгааг хэлмээр байна. Монголын чадвартай залуучууд улсдаа ажилладаг байх ёстой. Ийм залуусаа үргээгээд байх нь Монгол Улсад хохиролтой гэдгийг дахин хэлье.
Миний хувьд эсрэгээрээ гүтгээд байгаа гишүүдэд ч “Сонорыг явуул аа. Олон улсын түвшинд ажиллавал эргээд Монгол Улсад хэрэгтэй” гэж хэлсэн. Хэдхэн хүн ачаа үүрүүлдэг байж болохгүй.
Нэг зүйлийг хэлэхэд Монгол Улс хүний нөөц багатай, чадварлаг боловсон хүчин багатай. Мэргэжил, ур чадвараараа хэн нэгнээс хамаарахгүйгээр ажиллаж байгаа хүнийг хамаатан садан нь гишүүн боллоо гээд “Чи болохгүй” гэж байгаа нь буруу юм. Ийм байдлаас болж олон залуус гадаадад ажиллаж байна.
Монгол Улсад чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Төрд ажиллахад цалин, үнэтэй байраар татаж чаддаггүй. Юугаар татдаг вэ гэхээр сэтгэл зүрхээр нь татдаг. Монгол Улсын эрх ашиг чухал юм, Монголдоо ажиллавал улс орондоо хэрэгтэй гэж ажиллуулдаг орон юм. Гэтэл мэдлэг боловсролтой залуучуудыг харлуулж, нийгмийн шүүмжлэлд хаяж өгдөг нь нөгөө талаас хүний эрхийн маш том зөрчил.
-Та санал асуулгад оролцсон уу?
-Оролцоогүй. Шүүмжлэл гарахад нь би Б.Жавхлан сайд”Энэ хүнийг яах гэж нэр дэвшүүлсэн юм бэ!” гэж хэлсэн гэв.