Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Холбогдох хуулиудын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Нэр дэвшигч Л.Сонорыг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа ББСБ-тай, даатгалын бизнестэй хүнтэй ураг төрлийн холбоотой гэж хэвлэлээр бичээд байна. Энэ үнэн үү? Хэрэв үнэн байвал ББСБ болон даатгалын бизнесийн зөвшөөрөл олгох хорооны шийдвэрт та оролцох эрхгүй гэсэн хуультайг та мэдэж байгаа юу?
Л.Сонор, 2024 оны 12-р сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн дагуу намайг нэр дэвшүүлэх албан бичиг ирсэн. Би Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргын ажил эрхэлдэг. Сангийн яаманд сүүлийн 10 жил гэрээт ажилтан, мэргэжилтэн, хэлтсийн дарга, өнгөрсөн жилээс Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Ажил тухай бүр нь сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч, дэвшиж ажилласан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүгийн салбарын асуудал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлын чиг үүргийн дагуу намайг нэр дэвшүүлсэн.
Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ би энд хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв байх. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд ямар нэг хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл ямар нэг байдлаар нөлөөлөөгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна.
СЗХ-ны хурлаар аливаа тусгай зөвшөөрөл өгөх асуудал ББСБ, даатгалын асуудал орж ирсэн тохиолдолд би өөрийн саналаар татгалзаж, хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна.
Л.Амарбаясгалан, Төрд олон жил ажиллаж байгаа залуучуудаа салбарын яамны бодлогоор чиг үүргийнх нь дагуу зохих ёсны томилгоог хийдэг. Тэгэхээр ийм залуучуудаа улс төртэй хутгаж, явцуу улс төр хийх шаардлагагүй. Төрд итгэх ард түмний итгэл эндээс эхэлдэг.
Хуулиар хамаарал бүхий этгээд гэж эцэг, эх, төрсөн ах дүү, хамтран амьдрагч, үр хүүхэд гэсэн агуулгаар байдаг гэдгийг гишүүд мэдэхийн сайнаар мэдэж байгаа байх аа. Тэгэхээр нэр дэвшигч Сонорыг Сангийн сайд Сангийн яамны квот дээр нэр дэвшүүлж оруулж ирсэн гэж тодруулж хэлэв.
Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа Л.Сонорыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 39 хувь нь дэмжсэн санал өгч, санал дэмжигдсэнгүй.