Энэ долоо хоногт огцорч буйгаа мэдэгдсэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Канадыг АНУ-тай нэгтгэж, 51 дэх муж болгох тухай Трампын яриаг “сатааруулах тактик” байсан гэв.
Тодруулбал Трамп тарифын үнийг нэмэх тухай шийдвэрээ хүмүүсийн анхаарлын төвд оруулахгүйн тулд ийм зүйл ярьсан гэжээ.
Энэ сард тангаргаа өргөх Дональд Трамп сүүлийн үед Канадыг 51 дэх мужаа болгох асуудлыг хэд хэдэн удаа хөндсөн.
Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Канадаас орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.
Энэ талаар Трюдо “Трамп татварын хувийг нэмэгдүүлбэл Америкийн хэрэглэгчдийн Канадаас авдаг газрын тос, хий, цахилгаан эрчим хүч, хөнгөн цагаан, мод, бетон зэрэг барааг илүү өндөр үнээр худалдан авах болно” гэв.
Түүнчлэн Ерөнхий сайд Трюдо Канадыг АНУ-ын муж болно гэдэг ямар ч боломжгүй зүйл гэдгийг өмнө нь хэлсэн. Тэрбээр “Бид канад хүн гэдгээрээ их бахархдаг. Биднийг тодорхойлох хамгийн хялбар арга бол бид америкчууд биш гэдэг нь юм” гэж онцолжээ.
Эх сурвалж: Reuters