Пентагоны тэргүүн Пит Хегсет "Хути бүлэглэл Улаан тэнгис дэх энгийн болон цэргийн хөлөг онгоцнууд руу цохилт өгөхөө зогсоох хүртэл үргэлжилнэ" гэж мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэмжлэгтэй Хути зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг Йемений нутаг дэвсгэрт цохилт өгөх тушаал өглөө. Хути зэвсэгт бүлэглэлийн довтолгооноос үүдэн Улаан тэнгист олон сарын турш тээвэрлэлт тасалдаад байгаа юм.
Одоогоор АНУ-ын цохилтын улмаас 53 хүн амиа алдаад байна. Амиа алдсан хүмүүсийн дунд бага насны таван хүүхэд, мөн хэд хэдэн нөлөө бүхий хүмүүс байсныг Хути бүлэглэлийн Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Хэдий тийм боловч амиа алдсан хүмүүсийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.
Дональд Трампын гаргасан шийдвэр нь 2023 онд газын зурваст Израил ХАМАС-ын дайн эхэлсний дараа Хути бүлэглэл ХАМАС бүлэглэлийн талд буйгаа илэрхийлж, Суэцийн суваг болон Өмнөд Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу довтолсны хариу гэж бямба гарагт хэлсэн үгэндээ дурджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "ОХУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сергей Лавровтой цэргийн ажиллагааны талаар ярилцсан" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам ням гарагт “Telegram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сергей Лавров бүс нутагт хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг уриалж, бүх тал улс төрийн яриа хэлэлцээнд орохын чухлыг онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын цохилт Ерөнхийлөгч асан Жо Байдены үеийнхээс илүү өргөн цар хүрээтэй байхаар байгаа аж. Мөн хэдэн долоо хоног биш юмаа гэхэд хэдэн өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Харин Пентагоны тэргүүн Пит Хегсет "Хути бүлэглэл Улаан тэнгис дэх энгийн болон цэргийн хөлөг онгоцнууд руу цохилт өгөхөө зогсоох хүртэл үргэлжилнэ" гэж мэдэгджээ. Нөгөө талд Хути бүлэглэлийн удирдагч Абдул Малик Ал-Хути АНУ цохилтоо үргэлжлүүлбэл Улаан тэнгис дэх АНУ-ын хөлөг онгоцнууд руу дайрна гэж мэдэгдсэн байна.