Нас ахих тусам биеийн усны хэмжээ багасдаг. Энэ нь бие махбод усгүйжих, бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өдөрт хамгийн багадаа зургаан аяга ус уугаарай.
Мөн тогтмол хөдөлгөөн дасгал таныг илүү залуу харагдуулж, биеэ даасан байлгахад тусална. Энэ нь альцгеймер, дементи, зүрхний өвчин, чихрийн шижин, зарим хорт хавдар, цусны даралт, хэт таргалалт гэх мэт олон янзын эрсдэлийг бууруулдаг.
Энэ сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв "Эрүүл идэвхтэй амьдрал" уулзалт, "Эрүүл Монгол хүн хөдөлгөөн"-ий хүрээнд Алтанцэгцүүхэй өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран СХД-ийн 12, 13 хорооны ахмад настны эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Ахмад настны хоол, шим тэжээл", "Ахмад настанд зөвлөх дасгал хөдөлгөөн" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 25 ахмад настан хамрагджээ.
Энэ үеэр ахмадуудын хоол шим тэжээлийн талаарх мэдлэгийг сургалтын өмнөх, дараах тестээр үнэлэхэд ахмадуудын мэдлэг 18 хувиар дээшилсэн байна.