Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн өнөөдөр /2025.03.10/ Улаанбаатар хотноо эхэллээ. Тус байгууллагын гишүүн орнууд жил бүр хуралдаж, тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ харилцан зөвлөлдөн тохирдог юм.
Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнөөдрийн зөвлөгөөнд 11 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Цар тахлын улмаас цахимаар зохиогдож байсан бол энэ жил Монголд болж байгаа нь олон давуу талтай.
Цар тахлын дараа төмөр замаар тээвэрлэх ачаа тээвэр эрс өссөн. Цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртон ирж буй учраас ачаа тээврийг нэмэгдүүлэхээр улс орны төлөөллүүд зөвлөлдөж байна. Тэр тусмаа хөрш зэргэлдээ болон бусад орнуудаар дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ жил ачаа тээврийн үнэ нэмэгдсэн зүйл байхгүй.
Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж тооцож буй учир өртөг зардлаа бууруулах дээр онцгой анхаарал хандуулна. Ингэснээр өөрсдийн болон бусад ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой.
Энэ оны хоёрдугаар сард Харбин хотноо Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан гэрээг баталсан. Энэ сарын 17-нд чуулган эхэлмэгц гэрээг соёрхон батлах үйл явц эхэлнэ. Ингэснээр төмөр замаа богино хугацаанд ашиглалтад оруулна. Дагаад 4-5 боомт холбогдож, ачааны хэмжээ нэмэгдэнэ” гэв.
“УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Хамтын ажиллагааны байгууллагын гишүүний орнуудын 5 дугаар хэсгийн замаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн болж байна.
УБТЗ улсын урд хилээс хойд хил хүртэл 1100 км замтай бөгөөд Ази-Европыг холбосон хамгийн дөт, богино зам гэдгээрээ онцлогтой.
Энэ замаар 34 сая тонн ачаа тээхээр төлөвлөсөн.
Үүний 21 сая нь гадаад худалдааны ачаа буюу Монголоор дамжин өнгөрөх ачаа, уул уурхайн экспортын ачаа, иргэдийн өргөн хэрэглээний бараа буюу түлш, барилгын материал, эм, хүнс гэх мэт бараа байна.
Эдгээрийг тээвэрлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг энэ хурлаар хэлэлцэнэ гэсэн үг.
Дамжин өнгөрөх ачааны хэмжээг өнгөрсөн оны түвшинтэй ижил байлгахаар төлөвлөж буй ч хоёр хөршөөс ямар тоо ирэхийг хэлж мэдэхгүй байна.
УБТЗ 2030 онд 50 сая хүртэлх ачааг тээнэ гэж тусгасан. Үүний тулд УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах, замын тээх нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна.
Тухайлбал энэ онд 45 км замд их засвар хийнэ. Замын-Үүд болон Сүхбаатар боомтын боловсруулах чадварыг нэмэгдүүлнэ” гэлээ.
“КТЗ” ҮК”-ийн харьяа “Нэгдсэн төлөвлөлтийн газар”-ын дэд захирал Тулегенов Алиби “Монгол, Казахстан улсууд тээврийн салбарт нягт хамтран ажилладаг. Бид хуралд оролцож буй бусад улсуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.
Казахстан улсын хувьд дэд бүтцээ хөгжүүлэх чиглэлээр хоёр дахь зам барих, нэвтрүүлэх чадвар сул байгаа хэсгүүдийг өргөжүүлэхэд чиглэсэн төслүүд хэрэгжүүлж байна.
Казахстанаас Монгол руу хүнс, үр тариа зэргийг тээвэрлэдэг бол Монголоос бид арьс шир импортолж авдаг. Дэд бүтцээ хөгжүүлэх ажлын хүрээнд Хятадын газар нутгаар дамжин Монголтой тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлнэ” гэв.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, тэр дундаа УБТЗ энэ онд хэдий хэмжээний, хэдэн нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо таван хоногийн турш хэлэлцэн тохирох юм.