Аман билиг зүйч, монгол тууль, ардын дуу, эх бичиг судлаач, сурган хүмүүжүүлэгч У.Загдсүрэн гуайн 105 жилийн ойг тохиолдуулан Жангар тууль, Жангар судлал эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан байна.
Уг туулийн бүрэн эхийг олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхлэлийг тавьсан эрдэмтэд бол Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй аж. Гэвч нэр нь үл мэдэгдэх мөртлөө үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач У.Загдсүрэн юм гэдгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын салбарын эрхлэгч А.Алимаа хэллээ.
Тэрээр "Манай улсад туулийн судалгааг үеийн үед хийж байсан. Дэлхийд тууль судалгаа эрчимжиж байгаа бөгөөд монголын нэрт эрдэмтэд болох Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуай нар бол энэ чиглэлийн судлаачдын анхдагчид юм. Эдгээр хүмүүсээс гадна уг судалгаанд хувь нэмрээ оруулсан олон судлаач бий. Гэхдээ туулийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ч нэр нь үл мэдэгдэх, балархайдуу хүмүүс байдаг. Үүний нэг жишээ бол Булган аймгийн харьяат У.Загдсүрэн гэх хүн бий. Энэ хүн ШУА-д ажиллахын сацуу Жангарын туулийг ул суурьтай судалсан. Тиймээс У.Загдсүрэн гуайн 105 жилийн ойг тохиолдуулан Жангар судлал, Жангар туулийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Монгол Улсын хувьд туйлын бодлогоо соёлын биет бус хосгүй өвд бүртгүүлсэн байдаг.
Тухай үедээ У.Загдсүрэн гуай улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн. Эрдмийн зэрэг цолоо ч хамгаалж чадаагүй бөгөөд намаасаа хөөгдсөн байдаг. Гэтэл энэ хүний судалсан Жангар судлалын бичвэрийг олон улсын эрдэмтэд ихэд магтдаг. Маш чанартай, өндөр түвшний судалгаатай хоёр цуврал ном гарган үлдээсэн.
Дэлхий нийтээрээ өөрийн улс, соёл, уламжлал, нарийн нандин онцлогоо туульдаа шингээчихсэн байдаг. Жишээ нь, аман зохиолын зүйр цэцэн үг, төрт улс яаж байгуулагдсан, түүхэндээ ямар ямар баатрууд төрж гарч ирсэн, баатарлаг үзэл санааг хэрхэн дэлгэрүүлж байгаа нь үндэстэн болгоны туульд байдаг.
Монгол Улсын хувьд туулийн бодлогоо соёлын биет бус хосгүй өвд бүртгүүлсэн байдаг. Гэхдээ одоогоор тогтвортой, тууштай үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Шавь сургалтын хувьд хангалтгүй мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг "Төв азийн тууль" олон улсын наадмыг зогсоосон. Гэтэл биет бус өвүүдийг хамгаалж хадгалж авч үлдэх ёстой.
Биет бус өвүүдийг хамгаалж хадгалж авч үлдэх ёстой.
Жангар тууль 12 бүлэгтэй болтлоо дэлгэрсэн. Уг туулийн агуулгаас дурдвал, Жангар хэмээх баатар ганцаараа тулалдаад л, хатнаа авраад дуусдаг түүх биш. Жангарын 12 хүлэг баатрууд эв найрамдалтайгаар хоорондоо зөвлөлдөж шийд гаргадаг. Энэ бол өнөө үеийн ардчиллын зарчимд нийцэж байгаа юм. Ингээд бие биеэ дэмжээд, дутуугаа нөхөж урагшилсаар Монгол хэмээх төрт улсыг байгуулдаг. Монгол хүний үзэл, зориг хаана орших вэ гэдгийг энэхүү туульд шингээчихсэн байдаг юм" гэлээ.
Судлаачид У.Загдсүрэн гуайг аман зохиолыг аман эх сурвалжид төдийгүй, бичгийн найдвартай эх сурвалжид тулгуурлан судлах учиртайг өөрийн судалгааны олон бүтээлээр харуулсан гэж үздэг аж.