АНУ-ын эрэгтэй гимнастикийн баг хүрэл медаль хүртсэн нь 16 жилийн дараах олимпын анхны медаль юм.
Өөрөөр хэлбэл АНУ-ын гимнастикийн тамирчин эрс 2008 оноос хойш Олимпын наадмын тавцанд анх удаагаа гарлаа.
Фредерик Ричард, Броди Мэлоун, Пол Жуда, Ашер Хонг, Стивен Недоросчик нар даваа гарагт АНУ-ын гимнастикийн түүхэд нэрээ үлдээжээ. Тэд Их Британийг ардаа орхин гуравдугаар байрт шалгарсан бол Япон алт, Хятад мөнгөн медаль хүртжээ.
Харин 2008 оны Бээжингийн олимпод Хятад алт, Япон мөнгө, АНУ хүрэл медаль хүртэж байв.
Тэд хүрэл медаль хүртэхэд багаараа баярлан нулимс дуслуулжээ. Америк эмэгтэй тамирчид шагналын тавцанд ихэвчлэн гардаг ч энэ удаад эрэгтэйчүүдийн хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд багийн гурав дахь медаль болж байна.
Эх сурвалж: CNBC