Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ойн газар, Усны агентлагийн мэргэжилтнүүд, Баянхонгор аймгийн заг бүхий сумдын малчдын төлөөлөл болон Япон улсын судлаачид хамтран заган ойг нөхөн сэргээх талаар хэлэлцлээ.
Уг уулзалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (JICA) санаачилгаар “Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-аас зохион байгуулав.
Говийн бүсийн заг болон заган ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл солилцох, мөн Баянхонгор аймагт болсон хэлэлцүүлгийн үр дүн, орон нутгийн малчдын саналыг хэлэлцэх зорилготой уг уулзалтын үеэр Баянхонгор аймагт болсон малчдын зөвлөгөөнөөс сонгогдсон төлөөллүүд заган ойг нөхөн сэргээх төлөвлөгөөг танилцуулж, Говийн экосистемийг хамгаалахад тулгарч буй бэрхшээлийг даван туулах шинэлэг санаануудаа хуваалцав.
Хэлэлцүүлгийн явцад дээрх төрийн холбогдох яам, агентлагуудын мэргэжилтнүүд малчдын төлөвлөгөөг анхааралтай сонсож, саналаа хуваалцав. Мэргэжилтнүүд нутгийн иргэдийн саналыг одоо хэрэгжиж буй ажил, санаачилгуудтай уялдуулж, харилцан үр өгөөжтэй байдлыг бий болгохыг зөвлөлөө.
Ойн газар заган ойг нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаа танилцуулж, ялангуяа Говийн бүс нутгийн заган ойг нөхөн сэргээх зорилготой “Тэрбум мод” санаачилгын ач холбогдлыг онцлон дурдав. Ойн нөхөн сэргээлтэд орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж ажиллах цаашлаад ойн нөхөн сэргээлтэд олон нийтийн оролцоо нэн чухал юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутгийн түвшинд боловсруулагдан хэрэгждэг төлөвлөгөөнүүдийн уялдааг нэгтгэн зохицуулах шаардлагатайг онцолж, хамгааллын ажлуудын тогтвортой байдлыг хангахын тулд цогц, уялдаатай арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэв. Ой, бэлчээр болон газрын менежментийг өөр хооронд нь уялдуулах нь заган ойн нөхөн сэргээлтийг урт хугацаанд тогтвортой үр дүнтэй явуулах гол түлхүүр байх болно.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид холбогдох яам, агентлагууд, судлаачид, нутгийн малчин иргэд болон олон улсын байгууллагууд Говийн бүсийн заган ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тууштай хамтран ажиллахын чухлыг онцоллоо.
![]()