“Эрх чөлөө төв"-ийн гишүүд Х.Баттулгыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасах шаардлагыг намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний төлөөлөл: Аливаа асуудалд нэг итгэл үнэмшил, зорилго чиглэлтэй иргэд нэгдэн намыг бүрдүүлдэг. Харамсалтай нь сүүлийн үед Ардчилсан намыг итгэл үнэмшлийн биш, бүлэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл болгон ашиглах явдал хавтгайрлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, түүний тэргүүн зөвлөх удаа дараа Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг халдаж, нийгмийн дайсан болгох ажлуудыг хийж байна. Ардчилсан нам анх удаа дүрмэндээ үзэл баримтлалаа тусгасан. Үзэл баримтлалын эсрэг явж буй гишүүдийг намаас хасах дүрмийн заалт байдаг.
Ардчилсан намын гишүүд энэ асуудлыг шийдвэрлэхээр идэвхтэй тэмцэж байгаа ч Х.Баттулга олон жилийн турш Монголын эдийн засгийн эсрэг гэмт хэрэг хийж, нээлттэй нийгэмд нууц гэрээнүүдийг бий болгосон. Энэ нь зогсохгүй, улам идэвхжиж байгаа нь Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч байгаа олон үйлдлээр нотлогдож байна.
Иймээс "С.Зориг агсны мэндэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Ардчилсан намын гишүүн Х.Баттулга намын гишүүд, дэмжигчдийн урмыг хугалсан мэдэгдэл хийсэн. Тэрбээр С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг авч ирэхэд түүчээлэн явсан зарим нөхдийн нэр хүндэд илтээр халдаж, талийгаачийн амь насыг бүрэлгэсэн мэтээр ойлгуулах гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гишүүнчлэлээс хасах" шаардлагыг хүргүүлж байгаа гэв.