Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд НИК ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, ХАБЭА-н стандартын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Үүний нэг нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнтэй хамтран НИК ХХК-ийн хот, хөдөө орон нутгийн салбаруудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, оролцогсдод батламж гардууллаа.
НИК ХХК Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006, Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага MNS 4628-98, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS 18002:2008 зэрэг үндэсний болон олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн Газраас баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах 4-дэхь хөтөлбөрийн дагуу НИК ХХК нь нийгмийн хариуцлагатай байгууллагын хувьд ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осолгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг юм.
2011 оноос Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS 18002:2008 стандартыг Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа анхдагч нь болон 2011 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа билээ.