gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэцгийн араншин

Нийгэм
2013-05-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-05-07
Цэцэг болгон өөрийн гэсэн араншинтай гэнэ. Зарим цэцэг амьдарч байсан орчныг нь өөрчлөхөд л “урвайчихдаг” гээд бод доо. Тэглээ ч гэсэн сайтар бөөцийлж, шинэ орчинд нь дасгахын тулд хичээвэл тэр нэг их зовоохгүйгээр шинэхэн эзэндээ дасчихна. Тэр бүхний “аашинд” тааруулах “жор”-ыг худалдаж авсан цэцэг бүрт дагалдуулж байна.

МУИС-ийн Экологийн боловсролын төвийнхөн өөрсдийн тарьсан 200 гаруй төрөл, зүйлийн тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаагаа дэлгэн тавьжээ. Маргааш үүдээ хаах үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалттай цэцэг нь зузаахай бас саваргана буюу хүмүүсийн хэлдгээр мөнгөний мод гэнэ.

Баримгана

Цагаан хүрээтэй ягаан өнгийн давхар дэлбээтэй, хонхон цэцэгтэй гэх мэт олон төрөл бий. Яг л хүний гараар бүтээсэн хамба хилэн юм шиг энэ цэцгийг навчаар нь үржүүлдэг.

Хэр баргийн хүн тариад байдаггүй. Яагаад гэхээр энэ цэцгийг буруу арчилснаас болоод амархан үхчихдэг байна. Гэхдээ арчилгааны горимыг ойлгочихвол тийм ч хэцүү биш. Зузаан, үсэрхэг навч нь маш эмзэг учраас жаахан л ус хүргэчих юм бол өнгөө алдаж үхдэг байна. Тиймээс усалгааг хийхдээ навчийг өргөж, зөвхөн хөрсийг услахад л болно.

Болгар сарнай

Ихэвчлэн цагаан цэцэг гардаг энэ сарнай бараг хоёр метрийн өндөр болтлоо ургадаг байна. Энэ үедээ үзэсгэлэнт цэцэгтэй мод шиг л харагддаг гэсэн.

Заавал нарны гэрэлд, цонхон дээр тавьж ургуулах шаардлагагүй. Тиймээс ширээн дээрээ эсвэл байшингийн доторх булан тохойг чимэх зориулалтаар байрлуулж болно.

Сарнайг ургуулах хөрс бусад цэцгийнхтэй адил хар шороо, ялзмаг байна. Бас элсийг маш бага хэмжээгээр хийж өгнө. Том, өндөр ургадаг учраас энэ цэцгийг анхнаас нь гонзгой хэлбэрийн саванд суулгавал амар байх болно.

Сарнайг ихэвчлэн хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэнд эсвэл долдугаар сард мөчрөөс нь үржүүлдэг.

Тогосон сүүл

Харин навчаараа гоёдог ийм цэцгүүдэд зөвхөн хөрсний усалгаа хангалттай биш.

Өглөөд нэг удаа навчийг нь усаар шүршиж байхгүй бол гоёмсог том навчнуудаа хумьж хатах гээд байдаг талтай гэнэ.

Тиймээс хөрсийг нь ч, навчийг нь чийглээд л байвал цэцэг улам бүр сайхан ургадаг байна.

Навчаараа гоёдог ийм төрлийн цэцгүүд наранд тийм ч дуртай биш. Тиймээс цонхны дэргэд битгий байрлуулааарай.

Халбаган кактус

Хүмүүс энэ цэцгийг мөнгөний мод гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ түүнийг саваргана гэдэг аж.

Ургахын тулд заавал гэрэл шаарддаггүй.

Бэлгэдэл талаасаа халбаган кактусыг мөнгө дууддаг, сармагчин кактусыг мөнгө тогтоодог гэх жишээтэй.

Тиймээс цэцгийн худалдааны үеэр хамгийн их борлуулалттай байдаг цэцгүүдийн нэг нь саваргана юм.

Зузаахай

Гоёмсог шар, улаан цэцэгтэй, зузаан ногоон навчтай энэ цэцэгний “фэн”-үүд нь бие давхар ээжүүд гэнэ. Бас жаахан хүүхэдтэй, ялангуяа охин хүүхэдтэй эзэгтэй нар энэ цэцгийн лангууг дор нь л хоосруулж орхидог гэсэн.

Энэ цэцгийг тасалгаандаа тавьчихаар хүүхэд өвддөггүй гэж үздэг. Үнэн худлааг нь мэдэхгүй ч, илүү бодитой нэг сайн талыг нь харин өгүүлж болох юм.

Гар, хөл дээр гарсан шархыг зузаахайгийн навчны шүүс түрхэж анагаадгийг цэцэгчин баталж байна. Түүнээс гадна зузаан навчтай учраас агаарыг чийгшүүлэх чадвар өндөр гэсэн шүү. Ийм их ач тустай хэрнээ зузаахай онцгой арчилгаа шаарддаггүй. Нарны гэрэл тусдаг орчинд нэг өдөр өнжөөд услаад байхад л болно.

Б.Номин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан