Маргааш өглөө наадам болно. Харин Хүй долоон худагт наадам өнөөдрөөс эхэлж байгаа юм. 
"Хүй долоон худаг" дахь хурдан морь барианы газарт 2490 цэрэг, цагдаагийн алба хаагч ажиллаж байгаа.

Хурдан морины наадмын салхийг хагалсан хязаалан насанд нийт 275 хязаалан гарааны зурхай луу гарсан юм.

Гэвч зарим уяачид цагаа баримтлаагүйгээс өглөө 08.00 цагт эхлэх ёстой байсан хязаалангийн уралдааныг цаг шахуу хойшлуулсан юм. Түүгээр ч үл барам тэд цагдаа нартай хэсэг зуур маргалдаад авсан.

Хурдан морины унаач хүүхдүүд удтал хүлээсэн мөч нь ойртох тусам сэтгэл нь догдолж байгаа нь харваас илт байлаа. Энэ жилийн хурдан морьдыг 7-оос дээш насны хүүхдүүд унаж байгаа.

Унаач хүүхдүүдийг зайлшгүй даатгуулах ёстой гэсэн заалт байгаа. Гэсэн хэдий ч хүүхдүүдэд хамгаалалтын хувцас тийм ч хангалттай байсангүй. Зарим хүүхдүүд хөл нүцгэн морь унаж байгаа нь харагдсан юм.

Морь бариачид ажилдаа бэлтгэж байна.

Энэхүү зурган дээр байгаа ижил хувцсаар гоёсон хүмүүс айргийн тавд орсон морьдыг барина.

Ийнхүү түрүү магнай болсон Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын алдарт уяач Энэбишийн Ганбатын зуузай тамгатай хээр үрээг хөтлөн явж байна.

Энэхүү хээр үрээний эх нь орос, эцэг нь монгол угшилтай хэмээн алдарт уяач Энэбишийн Ганбат өгүүлсэн юм.

Наадмын талбайд наадамчин олонд зориулсан хуушуур зарах гэрүүд хэдийнээ байрлажээ. Энд хуушуур 700-500 төгрөгний үнэтэй байлаа.
М.Жаргал