Бага зэргийн сэвэлзүүр салхитай өдөр ур чадвараа харуулах зорилготой тамирчин, тэднийг хөгжөөн дэмжих үзэгчид Гачуурт дахь "Монгол шилтгээн"-д цугласан байлаа. Энэ бол модон бөмбөгийн олон улсын аварга шалгаруулах гурав дахь удаагийн нээлттэй тэмцээн юм. Гачууртын "Монгол шилтгээн"-ий "Их Монгол" зочид буудлын модон бөмбөгийн талбайд Япон, Тайван, ОХУ, Монгол Улсын зургаан багийн 75 тамирчин 48 багц медалийн төлөө өрсөлдөв. Модон бөмбөгийн спорт анх Тайваньд үүсчээ. Нэг тоглолтод 12 зам байдаг. Тамирчид гурван өдрийн турш 36 замд өрсөлдсөн юм. Модон бөмбөг нь цохиур, хаалга, зам гэсэн зүйлээс бүрддэг аж. Хамгийн бага оноо авсан, нэг замд цөөхөн цохилт хийсэн тамирчин хожиж, их оноо авсан нь ялагддаг. Цохиураараа бөмбөгөө цохиж хаалгандаа оруулах ёстой. Хамгийн урт зам нь 140, богино нь 25, өргөн нь 3-6 метр замтай. Эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос, эрэгтэй, эмэгтэй баг, шилдэг 12 эмэгтэй, эрэгтэй тамирчин гэсэн төрлөөр энэ удаагийн тэмцээн явагдсан. Тэмцээнийг олон улсын шүүгчид шүүж байлаа.
Хамгийн залуу тамирчин нь Буриадын 13 настай Батдоржив Саяана, ахмад нь Японы 79 настай Кабата Фүмико юм. "Монгол шилтгээн"-ий цэвэр тунгалаг агаарт гурав хоног болж өндөрлөсөн тэмцээний дүн гарахад эрэгтэй хосын төрөлд манай тамирчин Б.Наранбаатар, Ч.Ганболд нар 96 оноогоор алт, Д.Жаргалсайхан, Г.Батмягмар нар 105 оноогоор мөнгө, Тайванийн Ху Люун Суинь, Чен Чин Чень нар 107 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй хосын төрөлд Тайванийн тамирчин Ван Чин Цуй, Юи Яан нар 105 оноогоор алт, Дархан хотын тамирчин Р.Хүслэнзаяа, Ц.Батцэрэн нар мөнгө, Н.Долгорсүрэн, Б.Хишигжаргал нар хүрэл медалийн эзэд боллоо.
Холимог хосын төрөлд Тайванийн Ли Сун Чин, Ли Жен Пэн хоёр алт, Японы Араяа Суйчи, Хорикава Эйко мөнгө, Монголын Т.Баттулга, Д.Энхтүвшин нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Багийн төрлөөр эрэгтэйчүүдээс "Монгол-1". "Дархан", Японы баг эхний гурван байрт шалгарчээ. Эмэгтэй багаас "Дархан", "Монгол-1", ОХУ-ын Улаан Үүдийн баг эхний гурван байрт оров.
Тэмцээний хамгийн залуу тамирчин Буриадаас ирсэн Батдоржив Саяанатай уулзаж ярилцлаа.
Монголын дэлгүүрүүд нь их гоё санагдсан
-Модон
бөмбөгөөр хэдэн жил хичээллэж байна
вэ. Энэ спортын онцлог нь юу вэ?
-Би
модон бөмбөгөөр хоёр дахь жилдээ
хичээллэж байна. Хүнд хамгийн хэрэгтэй
спортын төрөл бол модон бөмбөг. Модон
бөмбөг анхаарал их шаарддаг. Анхааралтай
байвал сайн тоглож чадна.
-Монгол
орны юу нь чамд таалагдсан бэ?
-Монгол
орны байгаль нь сайхан, агаар нь цэвэрхэн
юм. Монголд гурав дахь удаагаа ирлээ.
Тэнгэр нь нэг л өөр байх юм. Дэлгүүрүүд
нь бас их гоё санагдсан.
-Яагаад
дэлгүүр гоё санагдсан бэ?
-Улаан-Үүдийн
дэлгүүрүүдтэй адилхан. Бас хувцас нь
хямдхан, сонголт сайтай учраас надад
их таалагдлаа.
Модон бөмбөгийн шилдэг 12-ын ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртсэн Дархан-Уул аймгийн тамирчин Б.Мөнхбаттай ярилцлаа.
Модон бөмбөг хамгийн шударга спорт
-Юуны
түрүүнд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар
байна вэ?
-Сэтгэл
маш өндөр байна. Би модон бөмбөгөөр хоёр
дахь жилдээ хичээллэж байна. Азийн
элсний их наадамд зургадугаар байрт
шалгарч байсан. Сая ганцаарчилсан
төрлөөс хүрэл медаль авлаа. Одоогоор
энэ миний хамгийн том амжилт.
-Өрсөлдөгчид
ямар байна вэ?
-Өрсөлдөгчид
ширүүн байлаа. Тайванийн тамирчид их
сайн байсан шүү.
-Таны
бодлоор модон бөмбөгийн спортын бусдаас
ялгагдах онцлог юу вэ?
-Онцлог
нь ямар ч насны хүн тоглож болно. Чөлөөт
цагаа зөв боловсон өнгөрөөхөд их тустай.
Хамгийн гол нь шударга спорт л доо.
Тэгээд л миний сонирхлыг хамгийн их
татсан юм.
Г.Хандсүрэн