ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 25-нд буюу пүрэв гарагт Улаанбаатарт бууна. Тэд тус сантай хамтран хэрэгжүүлж буй, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэр ахицтай хэрэгжиж байгааг дүгнэх үүрэгтэй. Манай улсад тав дахь удаа ирэх ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ОУВС-гийн Захирлуудын зөвлөл (5 хүний бүрэлдэхүүнтэй) тус сангаас олгох дараагийн санхүүжилтэд гарын үсгээ зурдаг. Энэ нь 40 орчим сая ам.доллар.
Ажлын хэсгийнхэнтэй хийх энэ удаагийн, хоёр талын уулзалт амаргүй нөхцөлд болох нь тодорхой болов. Онцгой албан татварын дарамтад өртсөн шатахуун импортлогчид алдагдлаа зарлан, үнээ нэмнэ гэцгээж байна. Энэ татварыг тэглэсэн ч алдагдал шууд арилахгүй, литр тутмаас алдаж буй 200 төгрөгийн алдагдал 130-140 төгрөгөөр л буурна гэв.
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох өгөөмөр шийдвэр гаргасны улмаас сангийнхны уурыг хүргэж, хөтөлбөр зогсохдоо тулсан сургамж эрх баригчдад бий.
Уг нь Үндсэн хуульд зааснаар татварын тоо хэмжээ, хувийг тогтоох нь гагцхүү УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэвч 2008 оноос эхтэй эдийн засгийн хямралын дараахан Ерөнхий сайд С.Баярын санаачилгаар шатахууны онцгой албан татварыг Засгийн газар хилийн үнэ, ам.долларын ханштай уялдуулан, тогтоох эрхийг УИХ-аас шилжүүлж авсан юм. Харин хөтөлбөр хэрэгжиж дуусах хүртэл буюу 2019 оныг хүртэл ОУВС л онцгой албан татварыг нэмэх, хасах эрх эдэлнэ.
Гэсэн ч ид хүйтэрсэн энэ өдрүүдэд иргэд АИ92 төрлийн авто бензиний эрэлд гарч, шатахуун түгээх станцуудыг хэсүүчлэн, зарим компани зөвхөн карттай хэрэглэгчид үйлчилнэ гэж хязгаар тогтоосон тул картыг нь сураглан, эрэл хайгуул болж байна. Удахгүй Сар шинийн баяр болно, айл бүр шахуу машинтай болсон тул баяраас өмнө банкаа дүүргэхийг бодно.
Энэ бүхнээс улбаалан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн ажлын хэсгийнхэнд хүндхэн санал тавихаар болов. Тэрээр шатахууны онцгой албан татварыг үнийг нь чөлөөлөн, зах зээлийн горимд оруулах хүртэл тэглэх, иргэдийн эсэргүүцэлтэй ихээхэн нүүр тулж байгаа тул тэтгэврийн насыг зургаан сар тутам хойшлуулах шийдвэрийг хүчингүй болгох, өндөр орлоготой иргэдэд ногдуулсан, хувь хүний онцгой албан татварын нэмэгдлийг зогсоох санал тавих юм.
Уул уурхайн компанийн машин, түргэний тэрэг гэж ялгамжтай татвар ногдуулах боломжгүй.
Харин ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөр эхлэхээс өмнө толгой дохин зөвшөөрсөн эдгээр саналаа эргүүлэх гэсэн Засгийн газрыг сайшаахгүй нь тодорхой.
Энэ оны улсын төсвийг боловсруулахдаа Сангийн яам шатахууны онцгой албан татвараас 295 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэжээ. Өнгөрсөн онд 155 тэрбум төгрөгийн татварыг шатахуун импортлогчид төлсөн байна. Хэрэв шатахууны онцгой албан татварыг тэглэчихвэл 295 тэрбумыг өөр ямар эх үүсвэрээс нөхөх вэ, хаанаас олох вэ гэж хэлэлцээний нөгөө талд суух мэргэжилтнүүд асуух нь тодорхой. Мөн уул уурхай, зам, барилгын компаниуд импортын нийт дизелийн түлшний 70 хувийг дангаараа хэрэглэдэг.
Шатахууны онцгой албан татварыг тэглэснээр эдгээр ААН-үүдийг төр шууд бус замаар дэмжсэн хэрэг болно. Энэ нь ОУВС-гийн манай талынханд сөргүүлэн тавих дараагийн асуулт.
Өчигдөр болсон, "Шатахууны үнийн өсөлт эдийн засагт нөлөөлөх нь" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав уул уурхайн компаниуд гэх мэт өндөр ашиг орлоготой, шатахуун ихээр хэрэглэдэг ААН-үүдэд ялгаатай татвар ногдуулах санал гаргасан. Харин УУХҮЯ-ны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат татварыг импортлогч компани төлдөг тул уул уурхайн компанийн машин, түргэний тэрэг гэж ялгамжтай татвар ногдуулах боломжгүй гэсэн юм.
Ямартай ч арав хоног үргэлжлэх ажлын хэсгийн айлчлалын дараа ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.