1980 оноос хойш Зимбабвегийн төрийн эрхийг барьж, 1987 оноос Ерөнхийлөгчийн албыг хаших болсон Роберт Мугабе аюулгүй байгаа гэж цэргийнхэн мэдэгджээ.
Өнөөдөр өглөө цэргүүд үндэсний телевизийг эзлэн авсны дараа Хошууч Генерал Сибусисо Моёо “Ерөнхийлөгч Мугабе аюулгүй, эрүүл энх байгаа. Бид зөвхөн түүний эргэн тойрны гэмт хэрэгтнүүдийг цэвэрлэх зорилготой” гэж мэдэгдсэн юм.
Харин эрх баригч намын Твиттерт өнөөдөр болж буй үйл явдлыг “Цусгүй төрийн эргэлт” гэж тодорхойлжээ. Ерөнхийлөгч Роберт Мугабе өнгөрсөн долоо хоногт Дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангаваг албан тушаалаас нь чөлөөлснөөр энэ бүх үйл явдал эхэлсэн юм.
Хамгийн гол нь Мнангаваг халснаар Тэргүүн хатагтай Грейс Мугабе түүний халааг авах, улмаар Ерөнхийлөгч болох үүд нь нээгдэж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Гэхдээ цэргүүд өнөөдөр телевизээр мэдэгдэл хийхдээ энэ явдлыг цэргийн эргэлт биш гээд Мугабе аюулгүй байгаа гэсэн боловч хаана байгааг нь хэлээгүй юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Роберт Мугабе өөрөө одоог хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
93 настай тэрээр Их Британиас тусгаар тогтносноос хойш Зимбабвегийн улс төрийг удирдсаар өнөөдрийг хүрчээ. Харин одоо 40 гаруй жилийн дараа Мугабегийн эрх мэдэл дуусгавар болж байж магадгүй юм.
Цэргүүдийн сануулснаар:
- Иргэд тайван байж, ямар нэгэн шаардлагагүй үйлдэл гаргахгүй байх
- Аюулгүйн албаныхан эх орныхоо төлөө хамтран ажиллах
- Халагдаж буй цэргүүдийг бүгдийг буцааж татах
Одоогийн байдлаар цэргүүдийн энэхүү үйлдлийг хэн удирдан, зохион байгуулж байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN