Энэ онд Монгол Улс ОХУ-аас 400 мянга тонн өвс, малын тэжээл импортлох болсон байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс бараг 10 дахин өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрсөн зун хуурайшилт ихтэй байсны улмаас хадлан багассан нь ийнхүү малын тэжээлийн импортын хэмжээнд нөлөөлсөн байна.
Импортын малын тэжээл нийлүүлэх эрхийг "Од групп", "Тайшир өргөө", "Намуран", "Оргил шивээт" зэрэг компаниуд авчээ. Эдгээр компаниуд хорголжин тэжээл, тэжээлийн овьёос зэргийг импортолно. Харин дотоодын үйлдвэрлэгчдээс "Хүчит тэжээл" компани 30 гаруй аж ахуйн нэгжид малын тэжээл нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм байна. Улсын хэмжээнд энэ өвөл 1.2 сая тонн өвс тэжээл шаардлагатай байгаа аж.
Үүнээс 800 мянган тонн нь орон нутагт бэлтгээд байгаа гэж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мөн шүлхийн тархалт их байснаас үүдэн малын тэжээл экспортлохыг хориглож, малын тэжээлийн нөөц үүсгэсэн байна. Ингэснээр энэ оны I улиралд хадгалагдаж байсан малын тэжээлээс 1000 тонныг малчдад үнээр нь худалдаалжээ.
Ж.Жаргалмаа