-ТОМИЛОЛТ-
Памуккале гэж юу вэ?
Турк орны баруун өмнөд хэсэгт орших, шаталсан шохойн чулуу бүхий олон төрлийн рашааны ундарга болсон байгалийн үзэсгэлэнт газрыг Памуккале гэдэг. Газарзүйн хувьд өвөрмөц тогтоцтой энэхүү нутаг дэвсгэр Денизли хотоос 19 км зайтай оршино.
Памуккале (pah-mook-kah-leh) буюу Турк хэлнээ орчуулбал “Хөвөн шилтгээн” хэмээх нэртэй олон төрлийн рашааны ундарга бүхий энэ газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 1988 онд бүртгэжээ. Шохойн чулуу бүхий шаталсан гадаргыг даган урсах эрдэст усаар дүүрэн энэхүү газар 2700м урт, 600м өргөн, оргил нь 160м өндөрт орших аж.
Энэхүү бүс нутгийн зэргэлдээ 4000 жилийн настай эртний театр “Хераполис”, “Лаодике туурь”, “Клеопатрагийн рашаант усан сан”, шүхэр болон агаарын бөмбөлөгөөр хөөрөх үйлчилгээ байдаг нь жуулчид ирэхдээ олон зүйл нэг дор үзэж болох давуу талтай аж.
Тус газрыг зорьж жилд нэг сая гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо бий. Мөн нийт 17 ундаргатай рашааны градус хамгийн багадаа 35 градус бол их нь 100 градус халуун байдаг.
Тэдгээрээс бүтэн биеэр орж хэвтэх болон ууж хэрэглэдэг бөгөөд 2000 жилийн түүхтэй анагаах чадвараараа алдартай. Тэр дундаа ходоодны эмгэг, мэдрэл болон бие мах бодийн ядаргаа, арьсны эмгэг, үе мөчний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, астма, цусны даралт, харвалт гээд олон төрлийн өвчний эмчилгээнд зориулагдсан байдаг.
Памуккале руу нэвтрэх тасалбар 35 лир буюу монгол мөнгөөр 28000 төгрөг юм. Энд хүмүүсийн хөл тасардаггүй, өвлийн улиралд ч зорин ирэх жуулчдын тоо тогтмол байдаг аж.
Нэвтрэх хаалгаар орсон бол гутлаа тайлж явах журамтай юм. Энэ нь нэг талаар тус газрыг талхлагдахаас хамгаалах бөгөөд хүмүүс нүүрсхүчлийн эрдэст рашаан дээр хөл нүцгэн явж биеээрээ мэдрэх боломжийг олгох аж.
Энгэрийг даган урсах рашааны урсгал хүчтэй бөгөөд секунтэд 400 литр, 36-38 градусын дулаан байдаг. Ирсэн хүмүүс тэнд хөлөө дүрэн сууж алжаалаа тайлахаас гадна байгалийн тогтоц бүхий рашаанаар дүүрсэн хэсэгт бүтэн биеэрээ хэвтэж болно. Турк орноор аялж буй хэн бүхний үзэх ёстой газрын нэг бол Памуккале юм.
Дэлхий ээжийн гайхалтай бүтээлүүдийн нэг “Памуккале” байгалийн үзэсгэлэнт газраас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.