Улаанбаатар хотын Баянхошуу, 100 айл , Нисэх, Толгойт, Телевиз орчимд амьсгалах агаар алга.
Агаарын чанарын албанаас мэдээлснээр өнөөдөр 12:30 цагийн байдлаар эдгээр байршлуудад 5-16 дахин их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 541-1637-той байна.
Тухайлбал, Баянхошуунд Агаарын чанарын индекс 1637, 100 айл 1217 байна.
Гэтэл АЧИ 500-аас дээш гарсан тохиолдолд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх бөгөөд гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил хийхийг хориглодог. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмчийн хяналтад байх хэрэгтэй юм.
Иймд дээрх үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.