Улс орон өнөөдөр голдуу Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үр дүнтэй холбоотой үйл явдлууд өрнөснийг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс нийт 1.357.788 буюу 68.27 хувь санал хураалтад оролцсон тул сонгуулийг хүчинтэйд тооцсон ч хамгийн олон санал авсан нэр дэвшигч санал өгсөн иргэдийн 50+1 хувийн санал авч чадаагүй тул 7 сарын 9-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болов.
-Дахин санал хураалт явуулахад 7.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн үр дүнг шударга бус болсон хэмээгээд "МАХН хамгийн цэвэр өрсөлдсөн, БИД ЯЛСАН" гэж мэдэгдлээ.
-Сонгуулийн талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийж "Дахин санал хураалтыг наадмын өмнө, ажлын өдөр явуулахыг СЕХ-ноос шаардаж байна" гэж мэдээллээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: Тэрбумаар нь орон нутаг руу мөнгө зөөсөн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль боллоо гэж мэдэгдлээ.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж, дахин санал хураалтыг долдугаар сарын 4-ний өдөр явуулах тухай шаардлага хүргүүллээ.
-3-4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын зорчих хэсгийг нээлээ.
-БНСУ-ын Мужу хотод болж буй 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -58 кг-д тулалдсан ААШТ-ий мөнгөн медальт, Инчёны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр өнөөдөр тулалдаж шилдэг 16-д үлдээд байна.
-Төв аймгийн Эрүүл мэндийн төв гемодиалезийн эмчилгээ хийдэг боллоо.