Монголын ноос, ноолуурын холбоо, ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтийн дагуу дэлхийн нэрт загвар зохион бүтээгч, Нью-Йорк хотын «Парсонс Нью Дизайн» сургуулийн загварын тэнхмийн эрхлэгч Ивонне Ватсон өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 04-ны өдрийг дуустал буюу арав хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж эхэллээ.
Сургалтыг Дэлхийн банкны дэмжлэгээр Сангийн яамны дэргэд хэрэгжиж буй «Экспортыг дэмжих төсөл», Канадын Юнитериа хөтөлбөр санхүүжүүлж, Монголын ноос, ноолуурын холбоо зохион байгуулжээ.
Олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн загвар, хийцтэй бүтээгдэхүүнийг зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх улмаар эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэж, үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэхэд сургалтын гол үр дүн чиглэсэн байна.
Сургалтад ноос, ноолуурын 40 гаруй үйлдвэрийн загвар зохион бүтээгч, удирдлагууд оролцож байна.