Агаарын тээврийн “Юнайтед Эйрлайнз” компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үед хөдөлгүүр нь шатсан хэрэг өнөөдөр гарчээ.
Тодруулбал, АНУ-ын Нью-Жерси дахь олон улсын “Нью-арк Либерти”-гийн нисэх онгоцны буудалд энэ хэрэг гарсан байна.
“Юнайтед Эйрлайнз” компанийн Сан-Франциског чиглэлийн “Боинг-757” онгоцонд гал гарах үед хөлгийн багийн долоон гишүүнээс гадна 124 зорчигч байжээ.
Урьдчилсан байдлаар агаарын хөлгийн баруун талын хөдөлгүүр шатсан гэж үзэж буй. Одоогоор хохирлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Гал гарсантай холбогдуулан нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хааж, зорчигчдыг аюулгүй газарт шилжүүлжээ.
Эх сурвалж: CBS New York