Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахь (Equus przewalskii)-ийг амжилттай сэргээн нутагшуулж, биологийн олон янз байдлын хамгаалалд үнэтэй хувь нэмэр орууллаа хэмээн Хустайн байгалийн цогцолборт газрыг ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академиас “Эко Дэлхий” хэмээх олон улсын нэр хүнд бүхий шагналаар шагналаа.
Тодруулбал, Жил бүр хөрөнгө оруулагчдын болон бүс нутгийн санхүүжилтээр байгаль хамгаалал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган олонд танигдсан байгууллагуудыг шалгаруулж “Эко Дэлхий” шагналаар шагнадаг юм.
Энэхүү шалгаруулалтанд ОХУ-ын 76 субьектээс гадна Франц, Чили, Монгол, Армен, Беларусь, Украйн зэрэг олон улсын байгаль хамгаалагчид, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцдог байна.
Тэгвэл дээрх шагналыг гардуулах ёслол 12 дугаар сарын 22-нд Төрийн ордонд болж өнгөрлөө. Шагнал гардуулах ёслолд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХЯ-ны сайд Н.Энхболд, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон бусад албаныхан оролцсон юм.