Их Британи, Ирак болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд хамтран Исламын улс бүлэглэлд хариуцлага тооцох тогтоол боловсруулж байна.
Иракийн Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гүтэрришт өөрийн бус нутагт халдлага үйлдэж буй Исламын улс бүлэглэлд хариуцлага ноогдуулах талаарх эрх зүйн үндэслэл гаргах хүсэлт тавьж байжээ.
Ж.Аллен “Иракийн Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад захидал илгээж, хариуцлага тооцохыг уриалсанд талархаж байна. Бид Иракийн болон Аюулгүйн зөвлөлийн түншүүдтэйгээ хамтран Исламын улс бүлэглэлд хариуцлага ногдуулах арга хэмжээ авах юм. Энэасуудлыг аль болох хурдан шийдэхийг чармайна” гэв.
Исламын улс бүлэглэлд хариуцлага тооцох тухай өнгөрсөн онд хөндөх болж, хэлэлцүүлэг зохион байгуулж байжээ.
Тухайн үед Иракийн Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жаафар мэдэгдэл хийж, Ирак уг асуудлыг ганцаараа бие даан шийдэх боломжгүй. Тусламж хэрэгтэй гэж онцолсон аж.
Мөн дээрх хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Зэйд Раад аль-Хусейн Иракийн эрх баригчдыг Исламын улс бүлэглэлтэй холбоотой асуудлаар Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх эсвэл НҮБ-д хүсэлт тавихыг санал болгож байжээ.
Зэйд Раад аль-Хусейн мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Исламын улс бүлэглэлийн асуудлаар тусгай хороо байгуулж, алан хядах ажиллагаатай холбоотой баримтууд цуглуулж, тэднийг хариуцлагад татахыг уриалж байсан юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС