Төслийн нэр: Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн том оврын автобусанд байгалийн хий нэвтрүүлэх төсөл
Төслийн дугаар: 2017/01
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичиг болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт тусгасан төсөл, хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 26/09 дугаар тогтоолоор байгуулагдсан нийслэлийн хөрөнгө оруулалттай хувьцаат компани юм.
Хөрөнгө оруулалт хийх сонирхол бүхий аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/562 тоот “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн шатдаг хий ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг багасгах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус корпорацийн зүгээс төсөл хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол бүхий аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Иймд төсөлд оролцох саналтай бол сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг доорхи баримт бичгийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
· Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
· Харьяа татвар, харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн өр төлбөргүйн тодорхойлолт
· Шүүхийн шийдвэрээр ямар нэгэн өр төлбөр тогтоолгоогүйг нотлох баримт
· Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг зөвхөн бичгээр хүсэлт гарган худалдан авч болно. Баримт бичгийн үнэ 1,000,000 / Нэг сая/ төгрөг.
Дансны дугаар: Голомт банк 3645101594
Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Блью скай тауэр, 4 давхар, 408 тоот, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Харилцах ажилтан
Р.Надмидцэдэн Утас: 99023377, Б.Мөнхбат Утас: 95080816, 77770002