Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-ийн алдрын танхимд энэ онд багтаж буй домогт сагсан бөмбөгчид болон дасгалжуулагчдын нэрсийг зарлалаа.
Энэ удаад домогт сагсан бөмбөгчин Шакил О’Нил, Чикаго Буллс багийн шилдэг тоглогчдын нэг байсан Тони Кукоч болон 1992 оны Барселоны Олимпод түрүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Мөрөөдлийн баг 2017 оны Алдрын танхимд багтахаар болжээ.
Мөн Израйлын домогт сагсан бөмбөгчин Мики Берковиц, Шинэ Зеландын Перо Камерон, Босни улсын Разиа Муяанович, Латвийн Валдис Уалтерс, ЦСКА Москва болон Динамо багуудыг удирдаж байсан шилдэг дасгалжуулагч Душан Ивкович нар ч 2017 оны Алдрын танхимд багтаж байна.
Алдрын танхимд багтсан эдгээр шилдгүүдэд шагналыг нь гардуулж, алдаршуулах үйл ажиллагаа Швецарийн Женев хотноо 9-р сарын 30-ны өдөр болох юм.
Эх сурвалж: SPS HD