Монголын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш МИАТ компанитай хамтран ажилладаг Германы алдарт “Боруссия Дортмунд” клубийн сургалт Төв цэнгэлдэх хүрээлэнд таван өдөр явагдаж, өчигдөр хаалтаа хийлээ.
Сургалтыг Германы “Бундес лиг”-ийн шилдэг баг “Боруссия Дортмунд”-ын хүүхдийн багийн дасгалжуулагчид болох Маркус Пасзиор, Мариус Лоренз, Жулиа Фарр нар удирдан явуулсан.
Эдгээр дасгалжуулагчийн баг Азийн Хятад, Тайланд, Сингапур, Япон зэрэг улсын хүүхдүүдэд “Боруссия Дотмунд” клубийн сургалтыг явуулаад байсан бол энэ удаад манай улсад зохион байгууллаа.
Таван өдөр үргэлжилсэн сургалтад найман клубийн 15 хүртэлх насны 52 хүүхэд хамрагдаж, дэлхийн хэмжээний багийн арга техник, тактикаас суралцав.
Сургагч багш Маркус Пасзиор МХБХ сургалтыг сайн зохион байгуулсныг дурдаад Монголын хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс хувийн ур чадвараараа илүү харагдаж байгааг онцоллоо.
Сургалт амжилттай явагдаж өндөрлөсний дараа оролцогч хүүхдүүд Герман багш нартайгаа хамт гэрэл зураг татуулснаас гадна Монгол дахь “Боруссия Дортмунд” клубийн хөгжөөн дэмжигчдийн төлөөллүүд тэдэнтэй уулзаж амжлаа.