Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тэй гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг” улам сонирхолтой өрнөсөөр байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 12-р тойргийн тоглолтууд боллоо. Харин энэ тойрогт болох байсан Унаганууд – Гоёо Эф Си багуудын тоглолт наймдугаар сарын 23-н хүртэл хойшилсон юм.
Учир нь Унаганууд багийн ахлах дасгалжуулагч, гарааны ихэнх тоглогчид нь футзалын шигшээ багийн хамтаар нөхөрсөг тоглолт хийхээр Малайзыг зорьсон билээ. Энэ тойргийн бас нэгэн онцлог нь хүснэгтийн эхний 4 байранд бичигдэж байсан багууд хоорондоо нүүр тулсан. Тэднээс хэн нь түрүүлж, хэн нь медалийн байрнаас унах нь тун сонирхолтой сэдэв болоод байна.
ХОРОМХОН 2:0 СЭЛЭНГЭПРЕСС
12-р тойргийн хамгийн эхний тоглолт хүснэгтийн 7,8-р байруудад бичигдэж байсан Сэлэнгэпресс – Хоромхон багуудын хооронд болсон.
Тааруухан формтой байсан хоёр багийн хэн ялсан нь дээд лигтээ үлдэх магадлал бага ч болов нэмэгдэх байлаа. Тоглолтын эхнээс Хоромхон санаачилгыг гартаа авч, А.Улсболд, Найжел Робинсон нар гоол оруулснаар эхний хагас 2:0-ээр өндөрлөсөн.
Сэлэнгэпресс клубийн хаалгач Б.Мөнхболд нэг бус удаа аюултай цохилтыг хамгаалаагүй бол энэ тоо бүр ч хол байх байсан. Хоёрдугаар хагаст тоглолтын дүр зураг төдийлөн өөрчлөгдсөнгүй. Улмаар Хоромхон 2-р тойргоос хойш анхны 3 оноогоо авсан нь энэ. Тэд 11 оноотой болж, 7-р байранд дэвшсэн бол 5 дараалан ялагдсан Сэлэнгэпресс 10 оноотой, 8-р байр руу уналаа.
ХАНГАРЬД 3:2 ЭРЧИМ
Энэ тойргийн өмнө хүснэгтийн 4 болон 1-р байруудад бичигдэж байсан Хангарьд – Эрчим клубүүд Эрдэнэт хотноо тоглосон юм. Хэдийгээр Хангарьд өрсөлдөгчөөсөө бүхэл бүтэн 10 оноо дутуу байсан ч тэдэнд түрүүлэх боломж онолын хувьд бий.
Тийм ч учраас тэд энэхүү зөрүүг ойртуулах зорилготой талбайд гарсан нь мэдээж. Тун ч сонирхолтой өрнөсөн эхний үеийн 10 дахь минутад Шута Ишино улирлын 8 дахь гоолоо оруулж, зочдод тэргүүллийг авчирсан. Харин үүнээс 9 минутын дараа А.Эрдэнэбаярын ухаалаг дамжуулалтаар Владимир Ульдяков тооны харьцааг тэнцүүлжээ. Гэвч түүний гоолоос төд удалгүй Эрчимийн хамгаалагч Г.Төгөлдөр багтаа дахин онооны тэргүүллийг авчирсан байна.
Төвийн хамгаалагч тэрээр сүүлийн 4 тоглолтод 3 гоол оруулаад байна. Тоглолтын 43 дахь минутад болсон үйл явдал уур амьсгалыг тэс өөр болгосон. Учир нь Хангарьдын хагас хамгаалагч П.Баярцэнгэл, Эрчим клубийн хамгаалагч, өмнөх гоолын эзэн Г.Төгөлдөр нар спортын бус үйлдэл гаргасныхаа төлөө талбайгаас хөөгдөж, аль аль баг талбайд арвуулаа үлдсэн юм.
Давуу талыг олж авсан Хангарьдаас 70 дахь минутад С.Ганхуяг тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлжээ. Харин үндсэн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Ц.Мөнх-Эрдэнэ хожлын гоолыг оруулснаар Хангарьд энэ тулаанд 3:2-ын харьцаатай хожиж, Эрчимийн 10 дараалсан ялалтын цувралыг төгсгөл болгосон юм. Улирлын 2-р хагас эхлэхийн өмнө хоёр тийш болоод байсан Хангарьд клуб, Ц.Мөнх-Эрдэнэ нарын асуудал шийдэгдэж, Мөнх-Эрдэнэ ч багтаа ус агаар мэт хэрэгтэй тоглогч гэдгээ харууллаа.
ЭФ СИ УЛААНБААТАР 1:0 ДЭРЭН
Дараагийн тоглолт МХБХ-ны талбайд Эф Си Улаанбаатар – Дэрэн багуудын хооронд болсон. Эдгээр багууд улирлын эхэнд энэ цэнгэлдэхэд учраа таарахад А.Чинзориг хуучин багийнхаа эсрэг гоол оруулж, Дэрэн 1:0-ээр хожиж байлаа. Нийслэл хотын багаас Акил Помпэй, Милош Перишич, Гангэрэл нарын гарааны тоглогчид нь хуудасны улмаас талбайд гараагүй. Гэвч тэд гол тоглогчдынхоо эзгүйд Дэрэнг 1:0-ээр хожиж чадсан байна.
Тус тоглолтын цорын ганц гоолыг 2-р үеийн 56 дахь минутад зун наймааны цонхоор төрөлх багтаа эргэн ирсэн О.Баяржаргал хаалттай цохилтоос оруулжээ. 2015 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин Эф Си Улаанбаатарт эргэн ирснээсээ хойш 3 тоглолтод оролцож, бүгдэд нь гоол оруулаад байна.
6-р тойргоос хойш анхны ялалтаа байгуулсан Эф Си Улаанбаатар 10 оноотой болсон ч 9-р байрандаа хэвээр үлдлээ. Гэхдээ тэд өмнөө бичигдэж байгаа Сэлэнгэпресс клубтэй ижил оноотой байгаа юм. Харин сүүлийн 3 тоглолтоос ганцхан оноо авсан Дэрэн 14 оноотой, 6-р байранд бичигдэж байна.
АТЛЕТИК 220 2:0 ХАНГАРЬД
Энэ тойргийн бас нэгэн анхаарал татсан тоглолтоор Атлетик 220 – Улаанбаатар Сити багуудын тоглолт нэрлэгдэж байлаа. Хүснэгтийн 2,3-р байруудад бичигдэж байсан 2 багийн тоглолтыг цөөнгүй үзэгчид хүрэлцэн ирж үзсэн байна. Эдгээр багууд улирлын эхэнд таарч тоглоход Н.Наранболд 2 гоол оруулж, Атлетик 220 2:1-ийн харьцаатай хожиж байлаа.
Энэ удаад тэд эхний булангийн цохилтоо л чулуу болгож, хамгаалагч Д.Төржаргал тооны харьцааг 1:0 болгосон. Улаанбаатар Сити клубийн төвийн хамгаалагч Артём Дробишев торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжсөн нь эсрэг багт агаарын тулаанд давуу талыг үүсгэсэн нь мэдээж. Д.Төржаргалын хувьд 2 тойргийн өмнө Унагануудын эсрэг яг ийм гоолыг оруулж байсан юм. Үүнээс хойш Улаанбаатар Сити тооны харьцааг тэнцүүлж чадалгүй байсаар эхний үе өндөрлөлөө.
Атлетикийн хувьд А.Тэмүүжин, Б.Баттулга, Б.Жавхлан гэсэн гарааны 3 хагас хамгаалагч нь байгаагүй ч тун боломжийн өрсөлдөж байлаа. 2-р үед Улаанбаатар Сити бөмбөгийг илүү эзэмшиж, гоол оруулахыг хичээж байсан бол Атлетик 220-ынхон үе үе сөрөг довтолгоогоор өрсөлдөгчөө сандаргаж байсан юм. Үндсэн цаг дуусахаас 10 минутын өмнө Гожи Цүжимүрагийн оруулсан гоол тоглолтын хувь заяаг шийдэж, Атлетик 220 энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Ситигийн хувьд А.Мөрөн, О.Мижиддорж, Б.Төгсбилэг нарын тоглогчид бэртэлтэй байгаа нь шийдвэрлэх мөчид үгүйлэгдэж байлаа.