gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Комик
  •  Хэв маяг  
    •   Технологи
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3134₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3134₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Комик
  • Хэв маяг 
    • Технологи
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.03
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

Д.Алтанцэцэг Газрын тосны үйлдвэр барих нь инженерчлэл, эдийн засгийн цогц шийдэл, нүсэр бүтээн байгуулалт юм

Б.Эрдэнэчимэг
СEO
2020-04-08
420
Б.Эрдэнэчимэг
420
2020-04-08

Монголчууд бид өөрсдийн газрын тосны үйлдвэртэй болохыг олон жил тэвчээр заан хүлээж байна. Засгийн газар солигдох бүрт энэ үйлдвэр гол сэдэв болдог ч 2017 онд л үйлдвэр барих нөр их ажил эхэлсэн. Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх энэ төслийн зөвхөн үйлдвэрийн нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар. Дэд бүтцийн, ложистикийн, олон улсын энэ мега төслийг техникийн ухааны доктор Д.Алтанцэцэг захирал удирдаж байгаа юм.

-Та ямар мэргэжилтэй, хаана боловсрол эзэмшсэн талаар ярилцлагаа эхэлье.  
-Би Германы Берлин хотын Чөлөөт их сургууль, Техник-эдийн засгийн дээд сургуульд макро эдийн засаг, банкны менежмент, гадаад худалдааны чиглэлээр төгссөн. Зах зээлийн эдийн засгийн чиглэлээр барууны их сургуульд төгссөн анхны хүмүүсийн нэг л дээ. Олон жил эдийн засгийн ухаанд суралцсан ч энэ чиглэлээрээ ажиллаагүй, төгсч ирээд шууд геологи, уул уурхайн салбараас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

Арав гаруй жил эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаад Герман улсын Фрайберг хотын Техникийн их сургууль, Уул уурхайн академид газрын тосны чиглэлээр суралцаж, судалгааны ажил хийж, 2013 онд докторын зэрэг хамгаалсан.

Тухай үед манай улсад газрын тосны салбар хөгжиж, олборлогч орон болж байсантай холбогдуулан улс орондоо хэрэгтэй сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийх зорилго өмнөө тавьсан. Фрайбергийн Уул уурхайн академид ороод цоо шинээр буюу газрын тос боловсруулах технологийн чиглэлээр суралцахад амаргүй байсан ч чармайсны үр дүнд богино хугацаанд судалгаагаа хийж, диссертацийн ажлаа бичин эрдмийн цол хүртсэн. Хүн өөрөө хичээвэл хэзээ ч, юуг ч сурах боломжтой байдаг. Мэдээж арван жилдээ байгалийн шинжлэх ухааны хичээлдээ сайн байсны ач тус гарсан.  Гол нь сурахад л суралцах хэрэгтэй.

Германд сурч байхдаа тус улсын сансрын нисгэгч Томас Артур Райтер гэж хүний лекцийг сонсох завшаан тохиосон юм. Тэр хүн “Сансрын хөлөгт олон хүн багтахгүй учир урт хугацаагаар сансарт ажиллах 2-3 хүн маш богино хугацаанд 10-20 өөр төрлийн чиглэлээр эрчимтэй суралцаж, нарийн судалгаа шинжилгээний ажил хийх, даалгавар гүйцэтгэх шаардлага гардаг”  гэж ярьсан юм. 

-Таны анхны ажлын талбар юу байв?
-
Сургуулиа төгсч ирээд Герман-Монголын Засгийн газрын хамтарсан геологийн төсөлд ажиллаж эхэлсэн. ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, ашигт малтмалын хүрээлэн (BGR), Монгол Улсын Геологийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Металл бус ашигт малтмалыг илрүүлэх, судлах төсөлд зохицуулагч, орчуулагчаар ажилд орсон. Төслийн зорилго нь манай орны металл бус ашигт малтмалын хайгуул, судалгааны ажил, нөөцийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах байсан юм.

Төслийн үндсэн ажлуудаас гадна геологи, уул уурхайн салбарт ажиллаж, суралцаж байсан хүмүүсийг “Тунамал хурдсын судалгаа, “Орд газрын нөөцийн тооцоо”-ны чиглэлээр сургах, дадлагажуулах ажлуудыг зохион байгуулсан. Германы өндөр мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг монголд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж тухайн үеийн их сургуулийн профессор, докторууд дүгнэсэн юм.  Энэ төсөлд ажилласнаар би маш их юм шинээр сурч, цаашдын ажлынхаа суурийг тавьсан болов уу гэж боддог. Монголд тасралтгүй таван ажилласан герман эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй  багагүй хугацааг хамт өнгөрүүлж, хээрийн судалгааны ажлын далимаар монголынхаа сайхан нутгийг нээж явснаа нэр төрийн хэрэг гэж боддог.

Эрдэс баялгийн салбарт хайртай болж, мэргэжил сонгох боломж дахин гарвал геологийн чиглэлээр сурах байсан гэж бодож байлаа.

2009 онд “Британника-Нэвтэрхий толь” орчуулах ажилд оролцож, газарзүйн хэсгийг орчуулж, редакц хийх сайхан боломж надад олдсон юм. Би газарзүйд маш сонирхолтой учраас ажилдаа дурлаж, шөнөжин сууж, нэг сэдэв орчуулаад дуусгая гэчихээд дахиад нэгийг дуусгая гээд л “халуурдаг” байв.

САЙН СУРГУУЛЬ, САЙН БАГШ НАРЫНХАА АЧ БУЯНЫГ ОДОО Ч ХҮРТЭЖ ЯВНА

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? 
-Эрдмийн зэргээ хамгаалж ирээд Уул уурхайн яаманд газрын тосны бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр үед газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн төсөл  байсан. Энэ төсөл дээр нарийвчилсан ТЭЗҮ-ийн даалгавар боловсруулж эхэлсэн 2017 оны хавраас ажиллаж эхэлсэн.

2005 оноос тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт ажиллаж эхэлснээр газрын тосны салбартай миний амьдрал холбогдсон. Тэр үед БНХАУ-ын “ПетроЧайна” гэж том компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээр газрын тосны хайгуулын ажил эрчимжсэн юм. Газрын тосны салбар ямар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, нүсэр техник, тоног төхөөрөмж ашигладаг, цар хүрээ ихтэй ажил болохыг тухайн үед мэдэж, мэдэрсэн.

Манай улс газрын тос олборлож, БНХАУ-д гаргаж байгаа хирнээ газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортолж, түлш шатахууны үнийн өсөлтийг даган улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээлүүд байнга тулгарч байгааг хараад өөрийн газрын тос боловсруулах үйлдвэртэй болох юмсан гэж боддог байв.

-Та түрүүн байгалийн ухааны хичээлдээ сонирхолтой хүүхэд байсан гэсэн. Та аль сургуулийг төгссөн бэ?
-Улсын тэргүүний 28 дугаар дунд сургуулийг төгссөн. “Улсын тэргүүний” гэсэн өргөмжлөлтэй хоёр дахь сургууль нь, эхнийх нь I дунд сургууль шүү дээ. Сургалтын материал, техникийн баазаар тун баян, лингафоны кабинет, хөдөлмөр сургалтын заал, төрөл бүрийн дуу хөгжмийн чуулгатай, урлаг, спорт, сургалтын чанараараа тухайн үед улсдаа тэргүүлдэг, физикийн олимпиадад л гэхэд дүүрэгтээ 14 жил дараалан түрүүлсэн, мундаг багш нартай сургуулийг төгссөндөө бахархаж явдаг.

Сургуулиа алтан медальтай төгссөн гурван хүүхдийн нэг нь би. Энэ бол миний амьдралдаа авсан хамгийн том шагнал. Сайн сургууль, сайн багш нарынхаа ач буяныг одоо ч хүртэж явна. Анх Германд очиход бид бусад орноос ирсэн үе тэнгийхнээсээ шинжлэх ухааны суурь мэдлэгээр огтхон ч дутуугүй, харин ч хэлний бэлтгэл ангийн хамгийн сайчууд нь монгол оюутнууд байлаа.

-Та ямар сэдвээр докторын зэргээ хамгаалсан бэ?
-Газрын тос боловсруулах техник, технологийг судалж, “Монголын газрын тосыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх загварчилсан судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. 

Суралцаж байх хугацаандаа болон төгсч ирснийхээ дараа УИХ-ын зарим гишүүд, төр засгийн байгууллагын удирдлагууд, таньдаг мэддэг хүмүүсдээ Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих шаардлагын талаар танилцуулж, энэ тухайгаа ярьж, бичдэг байсан. Эдгээр хүмүүсийн дундаас манай одоогийн ерөнхийлөгч хамгийн их анхаарал хандуулж, түүнтэй энэ сэдвээр дэлгэрэнгүй ярилцах боломж олгож байсанд их талархаж явдаг. Гэтэл үйлдвэр барих шаардлагагүй, эдийн засаг угаасаа эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаад болж л байна гэх хүнтэй ч таарч байлаа.   

Тухайн үед монголоо гэсэн сэтгэлтэй олон хүн дотооддоо газрын тосны үйлдвэр барих санал санаачлага гаргаж, төсөл боловсруулан ажиллаж байсан. Төр засгийн шийдвэрүүд ч гарсан.

Олон хүний хүсэл мөрөөдөл биеллээ олж, үйлдвэр баригдах нөхцөл бүрдэж, сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах сайхан боломж олдож, үйлдвэрийн бүтээн байгуулалтанд гар бие оролцон ажиллаж байгаадаа их баяртай байдаг.

-Та Буддын гүн ухааны талаар судалдаг уу. Таны ярианд бурхан шашныг дээдэлдэг өнгө аяс их цухалзах юм. Таны ханан дахь зураг ямар учиртай вэ?
-Би бурханы шашинтай, бурханы гүн ухааныг дээдэлдэг. Энэ зургийг надад н.Батзориг гэдэг мундаг зураач зурж өгсөн юм. Бурхан багшаас бадамлянхуа цэцгэн гэрэл цацарч байгаа биз дээ. Бурханы шашны гол мөн чанар болох муу сэтгэлтэйгээ тэмцэх, сэтгэлээ ариусгахыг бэлэгдэж байгаа юм.  

ҮЙЛДВЭР БАРЬЖ ЯАХ ЮМ, ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТЭЭР БҮХНИЙГ ЗОХИЦУУЛНА, БИД БОЛЖ Л БАЙНА ГЭХ ХҮН БАЙСАН     

-Та энэтхэг хүмүүстэй ажиллаж байгаа хүний хувьд тэдийн талаар таны бодлыг сонсъё.
-Монгол-Энэтхэгийн ард түмэн эрт дээр үеэс оюун санаа, итгэл үнэмшлийн нэг угшилтай.  Энэтхэгчүүд өнө эртний соёл, уламжлалтай, дотоод гоо сайхнаа хөгжүүлсэн, өндөр ёс суртахуунтай ард түмэн. Ийм ард түмнээс л бурханы шашны гүн гүнзгий философи үүссэн байх. 

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажилласнаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. Төсөл эхэлснээс хойш төр засгийн түвшинд олон тооны харилцан айлчлал, уулзалтууд боллоо. Өнгөрсөн намар манай ерөнхийлөгч Энэтхэгт төрийн айлчлал хийснийг та бүхэн мэднэ.

Энэтхэгт дотооддоо шийдвэрлэх олон асуудал бий ч манай орны хөгжилд зориулж 1.236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь хоёр орны дотно харилцааны илэрхийлэл болов уу. Энэ улсын гадаад орнуудад олгосон зээлүүдээс хамгийн өндөр дүнтэй нь манай төсөлд олгосон зээл гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.        

-Та бүхэн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Мөн томоохон бүтээн байгуулалтын төсөл учраас саад бий л байх.
-Анхны үйлдвэр маань бүр 1950 онд Зүүнбаянд байгуулагдаж 20-иод жил ажилласан түүхтэй. Тухайн үеийн улс орны түлш шатахууны хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг байсан.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоо бидний барьж буй үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Үйлдвэр барина, төлөвлөнө гэдэг бол инженерчлэл, эдийн засгийн цогц шийдлийг олохоос гадна нүсэр бүтээн байгуулалтын ажил юм. Бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл байнга тулгардаг ч бүх хүчээ дайчлан, богино хугацаанд мэдлэг чадвараа дээшлүүлж, гадаад дотоодын өндөр мэргэжлийн зөвлөхүүдээс дэмжлэг авч байна. Үйлдвэрийнхээ төлөвлөлт дээр гурван жил ажиллаж байна.

-Үйлдвэр ашиглалтад орох хүртэл хийх ёстой нийт ажлын хэдэн хувийг нугалсaн бэ?
-Өнөөгийн байдлаар үйлдвэрийн төлөвлөлт, инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил болон үйлдвэрийн барилга-угсралтын ерөнхий гүйцэтгэгч, технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажлуудыг хийж байна.

Энэ жил төсөл маань цаасан дээрх төлөвлөлтөөс бүтээн байгуулалт руу шилжих гэж байна. Харин вирусын тархалтаас үүдсэн дэлхий дахинд нүүрлээд буй шинэ нөхцөл төлөвлөлтөд сөрөгөөр нөлөөлж болзошгүй байна. Энэтхэг улс л гэхэд энэ сарын 30 хүртэл бүх хилээ хаасан. Уг нь энэ хавраас ерөнхий гүйцэтгэгч ирж, ажлаа эхлүүлэх ёстой. Энэтхэгийн зөвлөх компанитай цахимаар хуралдаж, асуудлаа шийдвэрлэж байгаа ч тэд маань бүгд гэрээсээ ажиллаж байгаа учир ажил удаашралтай, оффисоос ажиллахтай адилгүй байна.

Бид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, ашиглалтад орууллаа. Мөн “Газрын тосны үйлдвэрийн хотхон” барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хотхон баригдсанаар ирээдүйд үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилчид гэр бүлтэйгээ амьдарна. Засгийн газар эдгээр төслүүдэд онцгой анхаарал хандуулж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэн, маш сайн дэмждэг болохоор энэ төсөл амжилттай хэрэгжиж байна.

-Та бүхэн усаа хаанаас татах вэ? Ер нь газрын тосны үйлдвэрт усны хэрэглээ өндөр үү?
-Манай үйлдвэрийн талбайгаас 40 орчим км-т орших Бор Хөөвөрийн говийн гүний усны ордоос усны хэрэгцээгээ хангана.  Газрын тос боловсруулах үйлдвэр нь бусад хүнд үйлдвэрүүдтэй харьцуулахад усны хэрэглээгээрээ багад тооцогддог.

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Сайншандын аж үйлдвэрийн паркийн эхлэл тавигдаж байна гэж ойлгож болно. Манай үйлдвэрийн төмөр замаас Хорголжин төмөрлөгийн үйлдвэрийн 10 км төмөр замыг салаалуулан маш хурдан барьсан. Үйлдвэрийн төмөр зам маань монголчуудын 1961 оноос хойш барьсан анхны төмөр зам болсон байна. Сайншанд хот ирээдүйд Монголын техник, технологи, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төв болон өргөжин дэвжинэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

-Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх дамжуулах хоолойн технологийг эцсийн байдлаар сонгосон уу?
-Хараахан сонгоогүй байна. Дамжуулах хоолойг цахилгаанаар халаах технологийг Энэтхэгийн тал нарийвчилсан ТЭЗҮ-д авч үзсэн. Энэ нь маш найдвартай технологи мөн боловч манай орны зүүн, зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийн нөхцөлд тохироогүйгээс гадна хэт өндөр үнэтэй гэж үзсэн.

Монгол улсын Засгийн газраас уг төслийг тусад нь хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, байгаль, цаг агаарын ижил төстэй нөхцөлд хамгийн сайн тохирох, өртөг багатай технологийг судалж байна.

Эх орныхоо өгөөж хишиг болсон газрын тосоо өөрсдөө боловсруулж, үр шимийг нь ард түмнийхээ сайн сайхан амьдрал, улс орныхоо ирээдүйн хөгжилд зориулах боломж манай хамт олонд тохиож байна. Энэ их бүтээн байгуулалтыг цогцлоохоор гар нийлсэн, хүчирхэг инженерийн баг бүрэлдэж байгааг энд зайлшүй дурдах нь зүйтэй. Манай компанид зорилго нэгтэй, улс орноо гэсэн сэтгэлтэй, оюунлаг, чадварлаг залуучууд ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа.        

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

  Tweet
gogo logo
gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2022 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан