Энэ ням гарагаас ирэх пүрэв гараг хүртэл нийслэл болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг хориглосон бөгөөд эдгээр өдөр цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
Улсын Онгой комиссын ээлжит тавдугаар хуралдаанаар тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон.
Хориглолт тогтоосон өдрүүдэд Био, Өлзийт, Налайх, зэрэг алслагдсан хэсэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх хаягийг үндэслэн зохих арга хэмжээг авах юм байна.
Иймд иргэдийг батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.