Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн эхчүүдэд "эхийн алдар"одон гардууллаа. Энэ үеэр МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, дуучин Г.Эрдэнэчимэг "Эхийн алдар" хоёрдугаар одонгоор шагнуулжээ.
Энэ жил "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонг 720 ээжид, "Эхийн алдар" Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид олгож буй аж.
“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.