Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар төр, захиргааны алба, хаагчдыг уулзсан хүмүүсийнхээ нэр, хаяг зэргийг тэмдэглэж байх чиглэл өглөө.
Мөн иргэдэд өдөрт уулзаж буй хүмүүсийнхээ нэр болон хаягийг тэмдэглэж байх уриалгыг гаргасан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед тандалт, лавлагаа мэдээлэл, асуумж авч байна. Саяны тохиолдолд барагцаа тоо гарч байгаа болохоос уулзсан хүмүүсийн тоо бүрэн гарахгүй байна.
Барагцаа тоо гарч байгаа болохоос уулзсан хүмүүсийн тоо бүрэн гарахгүй байна
Тиймээс нэгэнт коронавирусийн тохиолдол илэрсэн тул ялангуяа төрийн албан хаагчид цаашилбал иргэдэд хандаад өөрийн уулзсан хүмүүсийн тоо, байрны мэдээллийг тэмдэглэж баймаар байна.
Асуумж авахад өнөөдөр уулзсан хүмүүсээ мэдэх хэдий ч маргааш, нөгөөдөр болоход нэр ус, хаягийг санахгүй байх тохиолдол байна. Тиймээс төрийн албан хаагчид улсын болон хувийн ажлаар уулзсан ч бай бүгдийг нь хөтөлж байх чиглэлийг төрийн алба хаагчдад, уриалгыг иргэдэд хүргүүлж байна" гэлээ.