“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн энэ оны анхны IPO болох “Бодь Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 20% буюу 47,063,944 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон юм. Ингээд анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрөгч оны тавдугаар сарын 25-ны өдрөөс зургаадугаар сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл авч дуусжээ.
“Бодь Даатгал” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 959 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5,318,225,672 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх доод дүнг 100 хувь хангасан үзүүлэлт болсон байна.
“Бодь Даатгал” ХК нь шинээр гаргасан 47,063,944 ширхэг үнэт цаасыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргыг ашиглан стратегийн хөрөнгө оруулагчдад 113 төгрөгөөр, олон нийтэд захиалга бүртгэлийн аргаар буюу 113-135 төгрөгийн хооронд санал болгосон бөгөөд захиалгад ирүүлсэн үнэ болон татан төвлөрүүлэх үнийн дүнг харгалзан нэгж хувьцааны үнийг 113 төгрөгөөр тогтоохоор болов.
СЗХ-ноос “Бодь Даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон шийдвэр гаргаснаар үнэт цаасны нийлүүлэлтийг хийж хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх юм.
Эх сурвалж: МХБ