Энэ онд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэргээр 78 оюутан суралцаж төгсжээ. Тус улс оюутнуудыг төгсмөгц тэтгэлгээ зогсоодог журамтай. Үүний улмаас үүргээ биелүүлж, дипломоо тэвэрсэн оюутнууд байргүй болох, оршин суух үнэмлэхгүй болох, эрүүл мэндийн даатгалын хугацаа дуусах зэрэг олон асуудалтай тулгарч, хүнд байдалд оржээ. Товчхондоо тэдний хувьд Унгарт байх хууль эрх зүйн болон эдийн засгийн боломж нь хаагдсан байна. Иймд засгийн газар эдгээр шинэхэн боловсон хүчнээ эрүүл мэндийн ноцтой эрсдэлд орохоос нь өмнө татаж авах тал дээр илүү дорвитой алхам хийх хэрэгтэй болжээ.
Ташрамд сонирхуулахад Унгар улс нь Европын холбооны улс дундаа хамгийн их монгол оюутныг Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургадаг юм. Жил бүр 200 оюутанд тэтгэлэг олгодог аж. Хэрэв энэ янзаараа төгсөгч оюутан болон тэнд гацаад буй иргэдээ татаж авахгүй бол хоёр орны харилцаа муудах мөн Монгол Улсын нэр хүнд олон улсад унах эрсдэлтэй.
Унгар улсад суралцаж төгссөн оюутны төлөөлөл болгож Будапешт хотын Обуда их сургуулийг мехатроник инженерийн магистрын зэрэгтэй төгсөгч А.Мөнхбаяртай холбогдон нөхцөл байдлыг тодрууллаа.
-Унгар улсад суугаа оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогийн байдлаар Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 800 гаруй оюутан сурдаг. Үүнээс 78 нь энэ жил сургуулиа төгсөж, дипломоо гардаж авлаа. Төгссөн оюутнуудын хувьд байдал хүнд байна. Унгарын Засгийн газар төгсөгчдийг долдугаар сараас эхлэн дотуур байр болон сар бүрийн мөнгөн тэтгэмжээр хангахаа больдог. Иймд оюутнууд маань энэ сараас эхлэн байргүй болсон төдийгүй амьжиргаагаа өөрсдөө залгуулж байна. Мөн бидний Унгарт оршин суух эрхийн бичиг болон эрүүл мэндийн даатгал долдугаар сарын сүүлээр дуусна. Хэрэв бид өвдвөл эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, хүнд нөхцөлтэй тулгарна гэсэн үг.
Унгарын Засгийн газар төгсөгчдийг долдугаар сараас эхлэн дотуур байр болон сар бүрийн мөнгөн тэтгэмжээр хангахаа больдог.
Бид сард 400 мянга гаруй төгрөгийн тэтгэмж авдаг байсан. Хэдий энэ мөнгө сарын хэрэглээнд хүрдэггүй байсан ч оюутнууд маань цагийн ажил, цалинтай дадлага хийж нэмэлт орлого олдог байсан. Гэвч коронавирусийн халдвар тархсанаас хойш Унгарт олон бизнесүүд зогсож зарим нь дампуурснаар олон оюутан ажлаа алдсан. Унгарын эдийн засаг одоо буцаад сэргэж байна. Гэвч дотоодын иргэдээ ажлын байраар бүрэн хангаж чадахгүй байгаа тул гаднын иргэдийг ажилд авах сонирхолгүй болсон.
Бид Унгарын тэтгэлгийн хороонд гэртээ харьж чадахгүй байгаа төгсөгч оюутнуудыг явтал нь тэтгэлэг, байр, эрүүл мэндийн даатгалаар хангахыг хүссэн боловч татгалзсан хариу авсан. Учир нь тэд гэрээн дээрх үүргийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд ямар ч асуудалгүй эдгээр асуудлуудыг маань шийдэж, хариуцдаг байсан. Үүнээс цааших нь Монгол Улсын шийдэх ёстой асуудал тул татгалзах нь ч зөв л дөө. Зөвхөн манай улс л тодорхойгүй хугацаагаар өөрийн иргэддээ хүртэл хилээ хаачихсан байгаа нь Унгарын талд ч ойлгомжгүй байдал үүсгэж байна.
- Дотуур байрнаасаа гарсан оюутнууд ямар байдалтай байна вэ?
-Энд байрны үнэ их өндөр тул танил найз нөхдийндөө байх эсвэл олуулаа нийлж байр түрээслэх гэх зэргээр аргалж байна. Хил хэзээ нээх тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй эсвэл хэт цагийг нь тулгаж мэдээлэл хийдэг нь бидэнд хүндрэлтэй байна. Учир нь энд бүх юмаа эртнээс төлөвлөсөн байх ёстой. Мөн цаашид хэр удаан ингэж гацах тал дээр баримжаатай бодвол ядаж зардлаа тооцоход тустай.
Гадаадад өндөр боловсрол эзэмшиж, эх орондоо очиж сурсан эрдмээ үзүүлэх гэсэн олон оюутны хүсэл зоригийг мохоож, эрүүл мэндийн өндөр эрсдэлд оруулж байгаад нь эх орондоо үнэхээр гомдож байна.
-Унгар улсад коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 4183 тохиолдол бүртгэгдсэн. Өдөрт 4-6 тохиолдол бүртгэгддэг. Харин өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Унгар улс зургадугаар сарын сүүлээр өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалж, хорио цээрийн дэглэмээ аажмаар цуцалсан. Европын бусад улстай харьцуулахад Унгар улсад тархалтын тоо цөөн, арга хэмжээ ч сайн авч байна. Бид ч мөн өөрсдийн сонор сэрэмжээ алдалгүй, гаргасан дүрэм журмыг чанд мөрддөг. Унгар улс хэдий коронавирусийн эхний давлагаанд ялалт байгуулсан гэж зарласан ч хоёр дахь давлагаа удахгүй гарна гэж таамаглаж байна. Тэр үед ялангуяа эрүүл мэндийн даатгалгүй, орон байргүй, санхүүгийн асуудалтай болоод буй төгсөгч оюутнууд бид өндөр эрсдэлд орох юм. Гадаадад өндөр боловсрол эзэмшиж, эх орондоо очиж сурсан эрдмээ үзүүлэх гэсэн олон оюутны хүсэл зоригийг мохоож, эрүүл мэндийн өндөр эрсдэлд оруулж байгаад нь эх орондоо үнэхээр гомдож байна.
-Унгар улс дахь Монголын ЭСЯ-наас оюутнуудтай уулзсан уу. Үүсээд буй нөхцөл байдлын талаар ямар хариу мэдэгдэл хийсэн бэ?
-Манай Элчин сайдын яам Унгарын үндэсний агаарын тээвэр болох Wizz Air болон Польш улсын LOT-д монгол руу нислэг хийлгэх боломжтой эсэх талаар санал тавихад зөвшөөрсөн. Унгарт нийт монгол руу буцах хүсэлтэй 241 иргэн бий. Эдгээр иргэд зардлаа өөрсдөө гаргаад тусгай нислэг хүлээлгүйгээр Унгарын онгоцоор очих боломжтой. Энэ талаар Монголын Засгийн газарт уламжилсан боловч гаднын онгоц хүлээж авахгүй хэмээн татгалзсан. Хэрэв Монголын зүгээс онгоц хүлээж авахыг зөвшөөрөх юм бол бид эдгээр байгууллагуудад дахин хүсэлт тавиад очих боломжтой. Очоод байрлах тусгаарлах байрны асуудлыг ч өөрсдийн зүгээс шийдэх боломжийг судалж байна.
-Тусгай үүргийн онгоцонд багтах өргөдлөө өгсөн үү?
-Мэдээж өгсөн. Гэвч төгссөн оюутнууд тусгай үүргийн онгоцонд багтах таван шалгуурын алинд нь ч тэнцэхгүй учраас явж чадахгүй л байна. Бид долдугаар сарын 9-ний Стамбулын тусгай үүргийн онгоцонд их найдлага тавьсан боловч Унгараас зөвхөн дөрвөн хүн л багтсан. Европ руу гуравдугаар сараас хойш дөрвөн нислэг үйлдсэн. Гэвч Европт гацсан 3000 гаруй иргэн бий. Энэ хурдаараа бид ойрын хоёр жилдээ харьж чадахгүй гэсэн үг.
Монголын үнэт зүйл болох төгсөгч оюутнуудаа нэн яаралтай нутаг буцаахыг хүсэж байна.
-Та бүхний зүгээс УОК-т хүсэлт гаргасан гэсэн. Ямар хүсэлт гаргасан бэ?
-Бид өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, МИАТ гэх мэт байгууллагад Элчин сайдын яамаар дамжуулан албан хүсэлт хүргүүлсэн. Нэгдүгээрт, Европын орнууд дундаас хамгийн олон оюутантай Унгар улс руу тусгай үүргийн нислэг үйлдэн төгсөгч оюутнуудаа татан авах, хоёрдугаарт хэрэв тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэх боломжгүй бол гаднын онгоц буулгахыг хүлээн зөвшөөрөх.
Манай Засгийн газраас цар тахлын эсрэг маш сайн арга хэмжээ авч ажиллаж байна. Бид үүнийг үгүйсгэхгүй. Гэвч илүү нээлттэй, төлөвлөгөөтэй ажиллах боломж бий гэж харж байна. Жишээ нь МИАТ- аас хүчин чадал хүрэхгүй байгаа бол Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой бусад гаднын нислэгүүдийг хүлээн авахыг хүсч байна. Ерөнхийдөө ямар шалтгаанаар оюутан залуучуудыг татаж авахгүй байгаа, яагаад гаднын онгоц буулгахгүй гэсэн шалтгаан дээр тайлбар хүсэж байна. Унгарын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшсэн 78 оюутан маань бүгд л Монгол Улсдаа буцаж эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чинь хүсэлтэй. Бид эх орноосоо энэ олон цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж гадаадад бэлтгэсэн боловсон хүчнээ татаж авахыг хүсэж байна. Монголын үнэт зүйл болох төгсөгч оюутнуудаа нэн яаралтай нутаг буцаахыг хүсэж байна. Бид өвчин тээж очих гээгүй. Шаардлагатай бүх шинжилгээг өгөөд буцахад бэлэн байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Удахгүй Засгийн газраас нааштай хариу сонсоно гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа. Мөн ярилцлага уншиж буй хүмүүсээс бидний асуудлыг шийдвэр гаргах төвшний хүмүүст хүртэл түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.