З.Баянсэлэнгэ: Хууль батлагдсанаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ
Парламентын ажил өчигдөр нэлээд гацав. Эхлээд Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг онцло ̧. Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Өмнө нь тус байнгын хорооноос гарахаа мэдэгдээд байсан гишүүд энэ удаагийн хуралд оролцсонгүй. МАН-ын гишүүд угаас байнгын хорооны хуралдаанд оролцоогүй. Дээр нь “Шударга ёс” эвслийн бүлгийн О.Баасанхүү, АН-ын бүлгийн Ж.Батзандан нар байв.
Тэд Эрүүгийн тухай хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаа юм. Хуралдааны өмнө гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасан бөгөөд хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгаж буй нь зүйд нийцэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ялыг хот, хөдөөний иргэдэд ялгамжтай оноож, ядуу хүн ял авч, баян хүн ял завших нөхцөл бүрдэх нь хэмээн үзэж байна гэж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийг хэлэлцэхийг хойшлуулах зургаан үндэслэлийг танилцуулаад хуульч гишүүд ижил байр суурьтай байгаа гэлээ. Энэ талаар бусад гишүүн ийм байр суурьтай байв.
Х.Тэмүүжин: -Хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэлүүд нь хийсвэр дүгнэлт. Эрүүгийн хуулийн төслийг УИХ хорин жил хэлэлцсэн. Ажлаа хийдэггүй, хариуцлагагүй хүмүүсийн гайгаар 8000 хүн шоронд үлдэж болохгүй. Аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө хийсэн гэмт үйлдлээс болж зөвхөн нягтлан бодогч юм уу, гүйцэтгэх захирал ял үүрээд өнгөрөх ёсгүй. Монгол Улсад дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтууд нэвтрэх ёстой. Энэ хуулийн төслийг боловсруулахад, хэлэлцүүлэгт бэлтгэхэд шүүгч, прокурор, цагдаа, татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчид гээд 250 гаруй хүн оролцсон.
Р.Гончигдорж: -Хүнийг заавал шоронд суулгадаг зүйлээс салмаар байна. Хүн буруугаа хүлээгээд, учруулсан хохирлоо төлөөд ялаа хөнгөлүүлж яагаад болдоггүй юм бэ. Яагаад нэг нь заавал ял эдэлж, нөгөө нь хохирлоо ч барагдуулж чадахгүй гомдолтой үлдэх ёстой юм бэ. Энэ бүхнийг ойлгоод хэлэлцээд явах нь зүйтэй.
З.Баянсэлэнгэ: -Ажлын хэсгийг санаачилгагүй ажилласан гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр хэлсэн саналыг тусгаагүй юм уу, хүлээж аваагүй бол гишүүн тухай бүрт асуудлыг шийдүүлээд явах боломж байсан. Анхны хэлэлцүүлгийн үеэр хуульч гишүүдийн яриад байгаа олж хараагүй томьёоллуудыг гаднаас оруулж ирж, санал болгосон. Тэр зүйл, заалтуудыг хуульч гишүүд бариад гүйгээд байгаа юм. Энэ хууль төгс төгөлдөр болоогүй байж магадгүй. Засч сайжруулах зүйл бий. Хуулийн төсөлд тусгасан хуулийн этгээдийг торгох ял оногдуулах хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан гэж бодож байгаа. Энэ хууль 2002 оны хуулиас зарчмын хувьд маш том ялгаатай. Яллагдагчийн эрхзүйн байдлыг дордуулдаг зүйл байхгүй болсон.
Энэ хууль батлагдсанаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан залуучуудад боломж олгох хууль. Энэ хуулийг батлаад явуулах ̧стой. Засч залруулах зүйл байвал явцын дунд засаад явах боломжтой. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн үед хуульч нэрийн дор гацаах гэж байгааг гайхаж байна. Энэ бол цэвэр улс төр гэв. Ингээд хэлэлцүүлгийг хойшлуулах санал олонхын дэмжлэг авсангүй. Нийт 19 гишүүнтэй тус байнгын хорооны хуралд найман гишүүн сууж 42.1 хувийн ирцтэйгээр хуралдав. Ирцгүй хурлын хэлэлцүүлэг ̄ндсэн хуулийн цэц дээр очиж асуудал үүсгэнэ гэдгийг гишүүн О.Баасанхүү сануулсаар байлаа. Гэсэн ч хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ удаад зарчмын зөрүүтэй саналын томь ̧оллуудаар санал хураав. Тухайлбал, хуулийн төслийн Гэм буруугүйн зарчим гэсэн 1.4 дүгээр зүйл, Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл гэсэн 8.1 дүгээр зүйл болон төслийн 19.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, өдөөн турхирсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол...” гэж өөрчлөн найруулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төсөлд “Банк хууль бусаар байгуулах”, “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн зүйл нэмэх санал мөн дэмжлэг авсан юм.
Төслийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна гэж өөрчлөн найруулсныг гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээ хуулийн төсөлд 4670 тооцооны нэгжээс зургаан сая 666 мянган тооцооны нэгжээр торгохоор тусгасан байсныг 10 мянган нэгжээс 400 мянган нэгжээр торгохоор хэмжээг бууруулсан байна. Тус байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн юм.
МАН-ЫН ГИШҮҮДТЭЙ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛОВ
Энэ өдрийн байнгын хорооны хуралд МАН- ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хороонд тус бүлгийн зарим гишүүн оролцсон боловч хэвлэлийнхэнд хаалттай болов. Хэлэлцэх асуудлын дараалалд хаалттай горимоор явах асуудал байгаагүй ч сэтгүүлчдийг оруулсангүй. МАН- ынхныг улс төрд өрнөөд буй үйл явцтай холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийхээс сэргийлсэн байж магадгүй ч ардчилсан төрийн үед нээлттэй парламентын ажил нийтэд хаалттай болж буй жишээ өчигдөр тохиолоо. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Үүнд УИХ дахь МАН- ын бүлгийн төлөөлөл оролцож дээрх асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа. Энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт батлахаар төлөвлөсөн юм. Гэвч завсарлагын хугацаанаас харахад энэ хаврын чуулганаар баталж амжихгүй нь.