Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, Эверест рүү авирч байсан гадны хэд хэдэн уулчин амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Харин Монголын тамирчин Б.Цэвээндаш, Гүррагчааг нар 5900 метрийн өндөрт эсэнд мэнд байгаа гэдгийг тэдний шерпа Вончу мэдэгдлээ.
Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1800 даваад байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эверестийн ууланд явж байсан 17 уулчин газар хөдлөлтөөс үүсэлтэй цасан нурангид дарагдаж амиа алдсан бол 61 хүн гэмтэж бэртсэн гэжээ.
Эрх баригчид нас барагсдын тоо цаашид ч өсөх хандлагатай гэж эмээж буй бөгөөд зөвхөн нийслэл хотод гэхэд 700 гаруй хүн хорвоог орхиод байгаа аж. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг байгалийн гамшигтай холбогдуулан нэг сая ам. долларын тусламж илгээжээ.
Харин Европын орнуудаас Герман, Испани, Франц, Их Британи зэрэг орнууд тусламжийн гараа сунгахад бэлэн байгаа гэсэн бол Норвеги улс хүмүүнлэгийн ажилд зориулан 30 сая крон буюу 3,9 сая ам. доллар хандивлана гэсэн байна.
Газар хөдлөлтийн үед ууланд 100 гаруй уулчин явж байжээ. Аврах багийнхан нисдэг тэргээр уулчдыг буулгаж байгаа бөгөөд хүнд гэмтсэн 22 уулчныг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргээд байгаа аж. Нас барсан хүмүүсийн талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Харин баттай эх сурвалжын мэдээлж буйгаар Google компанийн ажилтан Ден Фрединбург толгойдоо авсан хүнд гэмтлийн улмаас хорвоог орхиод байгаа аж.