БНХАУ-ын дарга Си Зиньпин Пакистан улсад хоёр өдрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд талууд Пакистаны эрчим хүч болон дэд бүтцийн салбарт 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф хоёр улс аливаа шинэчлэл өөрчлөлтөөс үл хамааран найрсаг харилцаагаа хадгална гэдгийг мэдэгдсэн байна.
Пакистан болон БНХАУ-ын аль аль нь хөрш Энэтхэг улстай таарамжгүй харилцаатай байсаар ирсэн юм. Тиймээс энэ нь тэдний улс төр болон цэргийн салбарт хамтарч ажиллах суурь нь болж өгдөг байсан байна.
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф "БНХАУ, Пакистан улсын аль алинд улс төрийн өөрчлөлт, шинэчлэл хийгдэж, олон улс болон бүсийн хэмжээнд олон асуудлууд гарч ирсэн. Хэдий тийм боловч хоёр улс дөрвөн үеийн турш хэвээр хадгалсан харилцаагаа сэвтээлгүй хэвээр хадгалах болно. Учир нь манай хоёр улсын харилцаа нь харилцан хүндэтгэл, итгэл, үр ашигтай байдалд суурилдагаараа онцлогтой юм" хэмээн мэдэгджээ.