“Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжил -2007” сэдэвт өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар та бүхэндээ мэдээлж байсан. Тус өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ хамтран хувьцаа эзэмшигчдийн дансыг шүүх болон нээх үйл ажиллагааг явуулж, Хөрөнгийн зах зээлийн талаар анхан шатны сургалт, танилцуулгууд, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ үеэр МХБ-ийн байнгын үйлчлүүлэгчтэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүнийг гаднаас нь харвал бидний ярьдгаар хог түүж амьдардаг нэгэн юм шиг хэрнээ МХБ-ийн хүндэт үйлчлүүлэгч, 40-өөд байгууллагын хувьцаа эзэмшигч нэгэн билээ.
-Та хэзээнээс хувьцаа худалдаж авч эхэлсэн бэ?
-Хөрөнгийн зах
зээл эхлэхэд л оролдож эхэлсэн. 1970 онд их сургууль төгссөн хүн л дээ, эдийн
засгийн анги. Тэр үед манай Төв хорооны нарийн бичгийн дарга Төмөр-Очир гэдэг
хүн Эмиль Золя “Мөнгө” гэдэг номыг
орчуулж байсан юм. Энэ номон дээр
Францад хөрөнгийн биржид ажиллаж байгаа хүний
тухай гардаг. Тухайн үед л
хөрөнгөтний нийгэмд ийм үйл ажиллагаа
байдаг юм байхдаа гэж бодож, манай социалист нийгэмд ийм юм байхгүй юм
даа гэж бодож байлаа. 1990 он гараад хувьцаа гарч дээрх номон дээрх амьдрал
эхэлсэн. Би өөрөө эдийн засагч байсан
болохоор тооцоо, төлөвлөгөөний ажилд нэлээн гаршсан байлаа л даа. Хөрөнгийн
бирж нээгдэхэд тооцоо энэ тэр бол ойлгомжтой
л байсан.
-Та одоо хичнээн компаний хувьцаа эзэмшиж байна вэ?
-Одоо 40-өөд
компаний хувьцаа их, бага хэмжээгээр эзэмшиж байгаа.
-Анх хувьцаа гарч ирж байх үед нь л аваад байв уу?
-Ер нь эхлэхээс
нь авахуулаад л аваад, заримыг нь зараад л явсан даа.
-Нууц биш бол таны эзэмшиж байгаа хувьцаа одоогоор бодит
мөнгөөр хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ?
-Одоо
байгаагаар нь хэлж ч болно. Явцын дунд хэд ч болж өсч болно. Хувьцааны ханш
гайгүй өсөх юм бол 20-оод сая төгрөг байна. Яаж өсч, буурахаасаа л болно шүү дээ.
-Одоо манайд хувьцаа эзэмшдэгээ мэддэггүй 176
мянган хүн байна гэсэн. Анх тэр цэнхэр, ягаан тасалбар гаргахад л авч байсан
хүмүүс. Та энэ хөрөнгийн биржийн зах зээлд их идэвхтэй хувьцаа эзэмшигч байх нь
ээ?
-Манайхан чинь цэнхэр
тасалбараа зах дээр гараад зуун төгрөгөөр зараад байсан. Чөлөөт наймаа хийхийг
их хориглосон хууль гаргасан байсан юм. Орост бол тэрийгээ өвлүүлж, хүнд худалдаж болно гэж байсан. Тэр үед арын хаалгатай, овсгоотой хүмүүс нь энэ том том компаниудыг чинь
авчихсан ш дээ. Ер нь Жасрайгийн Засгийн газар гарч ирээд Хөрөнгийн биржийн үйл
ажиллагаа зогссон. Бямбасүрэнгийн засгийн газрын үед ягаан тасалбар энэ тэр
овоо чөлөөтэй зарагдсан. Одоо тэгээд манай компаниуд нэлээд идэвхжих хэрэгтэй
юм болов уу. 400 гаруй компани хувьцаагаа
одоо гаргаж байгаа. Түүнээс чинь одоо хүртэл
хурлаа хийхгүй, хаана байгаа нь
мэдэгдэхгүй тийм компаниуд нэлээд байна. Зарим нь бол ч их өсч байна.
-Та ногдол
ашиг гэж дээрх байгууллагуудаасаа хэдэн төгрөг авах уу?
-Ногдол ашиг
гэж нэг их юм авдаггүй юм аа. Хамгийн
гол нь ченжийн журмаар л ажиллавал нэлээн ашиг олох боломжтой байгаа юм.
-Одоо байгаа хувьцаануудаа зарах бодол байгаа юу?
-Хэдэн жилийн
дараа миний хувьцаанууд нэлээд өсөх
хандлагатай. Тэгээд үр ашгийг нь үзэх
гээд л байж байна. Одоо зах зээлд зарим компанийн хувьцаа маш ховордож байна
шдээ. Ховордож байгаа хувьцаа их үнэд орж байна. Дээр үед энэ “Баянгол”, “Улаанбаатар”
зочид буудал гэх мэт байгууллагын хувьцааг аваад хадгалчихсан байсан бол өдийд
бол нэлээд л юмтай болчихсон сууж байгаа байхгүй юу. Надад “Баянгол” - ын хэдэн хувьцаа байгаа,
“Улаанбаатар” зочид буудлын хувьцаагаа
зарчихсан юм. Хувьцаа гэдэг чинь их таамаглал, нарийн судалгаа хийж байж
авах, зарах асуудал яригдана л даа. Дэлхийн хамгийн баян хүмүүст чинь одоо энэ хувьцаа гэдгээр чинь баяжиж
байна шдээ.
-Одоо та юу хийж байгаа вэ?
-Тэтгэвэртээ
гарчихсан.
-Гэр бүлийнхээ тухай яриач, хэн хэнтэйгээ амьдардаг
вэ?
-Би ганцаараа
байдаг.
-Баярлалаа. Таньд амжилт хүсье.
-Баярлалаа.
Энэ хүнийг МХБ-ийн хамт олон андахгүй түүнийг “манай хамгийн хүндтэй үйлчлүүлэгч, өдөр болгон Хөрөнгийн бирж дээр ирж хувьцааныхаа ханшийг үздэг” гэж ярьцгааж байсан.
Ч.Болор