Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон эбола вирусын дэгдэлд багассан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.
Тус байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн долоо хоногт эбола вирусын халдвар авсан 99 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш анх удаа ийнхүү эбола вирусын шинэ халдварын тохиолдол маш бага бүртгэгдэж байна хэмээн ДЭМБ-ын шинжээчид мэдээллээ.
Эргэн сануулахад Мали улсад сүүлийн 42 хоногийн хугацаанд эбола вирусын шинэ халдвар бүртгэгдээгүй, дэгдэлт бүрэн зогссон хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Усман Коне энэ сарын 19-нд мэдээгдсэн.
Түүнчлэн эбола вирусын дэгдэлт хамгийн ихээр ажиглагдаж байсан Либери улсад л гэхэд энэ өнгөрсөн долоо хоногт тус вирусын халдвар авсан таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх үетэй харьцуулахад маш бага тоо гэж Либерийн эрх баригчид хэллээ.
Эх сурвалж: ВВС