Дэлхийн банкны захирлуудын зөвлөл Украинд цахилгаан эрчим хүчний хөгжилд нь зориулан 378,4 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ. Дэлхийн банкнаас олгосон энэ хөрөнгийг цахилгаан эрчим хүчний системийн найдвартай байдлыг дээшлүүлэх, цахилгаан эрчим хүчний бөөний зах зээлийг сайжруулахад зарцуулах юм байна.
“Украины хувьд стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна.” Хэмээн Дэлхийн банкны бүс нутгийг хариуцсан захирал мэдэгджээ. Түүний өгүүлснээр энэхүү төсөл нь цахилгаан эрчим хүчний үндэсний системийг нөхөн сэргээхэд туслахын дээр Украины эрчим хүчний аюулгүй байдлыг хангах юм байна.
Энд дуулгахад Дэлхийн банкнаас олгосон энэ удаагийн зээл нь энэ оны гуравдугаар сард тус банкнаас амласан 3,5 тэрбум ам.долларын хэмжээтэй, Украинд олгох тусламжийн багцын нэг хэсэг юм. Одоогийн байдлаар энэ тусламжаас 2,5 тэрбум ам.доллар нь олгогдсон байгаа гэнэ.