УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.05/ хуралдаанаар хэлэлцсэн дараагийн төсөл нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд байв.
Тухайн улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны шударга байдал нь хууль зүйн тогтолцоо нь бүхэлдээ шударга эсэхийг үнэлэх шалгуур болдог. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг
- Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах,
- Хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох,
- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах,
- Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулжээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилго агуулжээ.
Ингэснээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татна. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ.
Түүнчлэн таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл журмыг тогтоон, шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгасан байна.
Гишүүд энэ төслийн хэлэлцүүлгийн явцад хүнийг удаан хугацаагаар хорьдог, мөрддөг явдал энэ хуулиар цэгцрэх үү, сэжигтэн гэдэг ойлголт үгүй болж байгааг хэрхэн ойлгох, яллагдагч гэж чухам ямар хүнийг хэлэх талаар тодруулж байлаа.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Үндэслэл муутайгаар хүний эрхэнд халдахыг хориглож, хүний эрхийг хөндөх бүх ажиллагаанд шүүх хяналт тавьдаг байхаар төсөлд тусгаснаараа онцлог. Сэжигтэн гэсэн ойлголт үгүй болно. Хэн нэгнийг ямар нэг гэмт хэрэгт сэжиглэсэн тохиолдолд дуудаж байцаадаг, хорьж цагддаг явдал эцэс болно. Мөрдөн байцаагч гагцхүү нотлох баримт цуглуулах бөгөөд нотлох баримт бүрдүүлсний дараа прокурорт танилцуулан, түүнийг нь прокурор хангалттай гэж үзсэн тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар тооцон байцаалт явуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хангалттай нотлох баримтгүй атлаа дуудаж байцаадаг, сэжигтнээр тооцуулан авчраад өрөөнийхөө үүдэнд байцаалт авах нэрээр хэдэн цагаар суулгадаг, хорьдог явдлыг эцэслэнэ” гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн төсөл концепцийн зөрүүтэй гэсэн бол Ё.Отгонбаяр, З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар энэ хуулийн төслийн талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулан, ойлголтын зөрүүг арилгах нь зүйтэй гэжээ.