Нэг л мэдэхэд үдшийн бүрий нөмөрч, их хотын шуугиант амьдрал татарчээ. Харин энэ цагт “Говь” ХК-ийн, хуучнаар “Бамбарууш” кафед байрлалтай салбар дэлгүүр олны хөлд дарагдаастай байна. Тансаг ноолууран бүтээгдэхүүнүүд ирийтэл өрсөн дэлгүүрийн цонх, шилэн хорго нь үдшийн бүрэнхийд гэрэлтэнэ. Харин үүдээр нь Улаанбаатарын дэгжин эрхмүүдээс гадна их хотын зочид, жуулчид орж, гарч үзэгдэх аж. “Говь”-ийн энэ салбар зуны цагийн хуваарьт шилжиж, өдөр бүр 09:00-23:00 цагийн хооронд ажиллах болжээ.
Токиогийн Шибүяа, Нью-Йоркийн “Times” талбай... Өнгө гэрэл, дуу шуугиан, үй олны урсгал, гэрэл зургийн аппарат зүүж, газрын зураг сугавчилсан жуулчид эдгээр гудамжинд үзэгддэг. Үдшийн Улаанбаатар хот Нью-Йорк, Токио лугаа нүсэр гэрлэн урсгалаар гялбадаггүй ч дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж, өдөр ирэх тусам өнгө гэрлээ улам нэмсээр байгаа билээ. Худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүрүүд нь амсхийх сөхөөгүй шөнөжин ажилладаг дэлхийн их хотуудын туршлагаас анх удаа Монголд нутагшуулж байгаа нь “Говь” хувьцаат компани.
Улсын төв номын сангийн ойролцоо байрлах дээрх салбараас гадна “Говь” ХК-ийн Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүр, Улсын драмын Эрдмийн театрын хойно байрлах Төв шуудан салбар дэлгүүр өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд буюу мөн уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Зуны цагийн хуваарь тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх гэнэ. Зуны хурц нар, аагим халуунаас зүрхшээн дэлгүүр хэсэхээ ч хойшлуулдаг их хотын ганган бүсгүйчүүд сэрүүн салхи сэвэлзсэн үдшээр “Говь”-ийн дэлгүүрт зочлох боломжтой гэсэн үг юм.