Намрын зэврүүхэн өглөө хуримын гоёлоо өмссөн хос хүрз барьчихсан газар ухаж байхтай таарлаа. Шинэхэн хүргэн гоёлын гутлаа шороо болгохгүйг их л хичээж нямбайлан хөрс ухна.
Харин эхнэр нь даашинзныхаа хормойг хөнгөхөн атгачихсан хажууд нь туслаад зогсох ажээ. Сонирхоод очтол найз нөхөд нь бололтой хэдэн залуус даарсандаа чичрэх ч баяр хөөрөөр дүүрэн байгаа нь илт. Нэг гартаа нялх нарс мод барьчихсан, нөгөө гартаа хуримлаж байгаа хосынхоо дулаан хувцсыг барьчихсан ээж нь бололтой буурал зогсож байх юм. “Сүүлийн үед залуус мод тарья гэдэг болсон байна” гэж тэр эгч хэлсэн юм.
Харин тэндээс цаахан талд нь ялгаагүй мод тарьж байгаа ч эрс өөр уур амьсгалтай учирлаа. Энд хэдэн залуус хэд хэдэн эгнээ бургас модыг хөрсөнд чимээгүйхэн суулгаж байна. Учрыг лавлавал хүнд өвчнөөр хорвоогоос одсон найздаа зориулан 108 бургас суулгаж байгаа нь энэ гэнэ.
Энэ үед анд найзын нөхөрлөл гэдэг хэчнээн хүчирхэг зүйл байдгийг ухаарсан юм. Энэ бол 29-хөн насандаа бурхан болсон А.Түвшинсайхан гэж залуугийн дурсгалд гэр бүл, анд найз нөхөд нь нэгдэн хийж буй буяны ажил юм.
“Гэхдээ энэ модыг намрын ийм сэрүү унасан үед тарихаар ургах уу?” гээд сонирхолдоо хөтлөгдөн асуутал өдийд тарьсан мод өлчир чийрэг тэсвэр хатуужилтай болдог" гэж байна.
Энэ чинь харин сайхан санаа юм биш үү? Баяр тэмдэглэсэн ч, гашуудаж дурссан ч бусдадаа хэрэгтэй зүйл хийнэ гэдэг. Улаанбаатар хотын агаар өвөл зунгүй ямар байдгийг энд бичиж таныг залхаах дэмий хэрэг. Харин үүнийг засч залруулахыг эрмэлзэж байгаа залуусын сэтгэлийг дурдахгүй байж болохгүй нь.
Гурван жил тордож, арчилсны дараа энэ бургас моднууд төгөл болон томорч, А.Түвшинсайханы найзууд, андынхаа гэр бүл, хамтран ажиллагсдын дунд үеийн үед дурсагдах дурсамжийнх нь амьд билэг тэмдэг болно. Энэ нэг талаасаа анд найзаа дурсан үгүйлэх сэтгэлийн илэрхийлэл ч нөгөө талаасаа бид бүгдэд цэвэр агаар бэлэглэх хүсэлтэй залуусын чин үнэн эрмэлзлийн илэрхийлэл юм.
Гэхдээ энэ бүгдийг мод тарих газрын зөвшөөрөлгүйгээр төсөөлөх аргагүй. Иймээс Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд энэ бургаснуудыг тарих зөвшөөрлийг өгсөн Б.Саранчимэг захирал болон түүний хамт олонд би хувиасаа, энэ залуусын өмнөөс талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг.
Хүн амьд явах хугацаандаа мод тарих нь буян болдог гэдэг. Орчин үеийн залуус маань энэ жишээнээс суралцаж, илүү утга учиртай зүйлсээр буяны үйлс хийдэг болоосой хэмээн уриалж байна.