“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсэгт хандан, Их Британи, Шведийн Засгийн газрын эсрэг гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эрх чөлөөг хууль бусаар хасах асуудлаарх ажлын хэсэг Их Британи болон Шведийн эрх баригчид Ассанжийн эрхийг хууль бусаар хасч байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн түүнийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамыг орхин гарах боломжтой гэсэн юм.
Ажлын хэсгийн шийдвэр тус шийдвэр нь хуулийн дагуу үүрэг хүлээлгэх шийдвэр биш бөгөөд Их Британи болон Шведийн Засгийн газрын шүүх үйл ажиллагаанд албан ёсоор нөлөөлөхгүй байна.
Иймээс хэрэв Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд түүнийг даруй баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн Их Британийн эрх баригчид мэдэгдлээ.
2010 онд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Ассанж дөрвөн жилийн дараа анх удаа Эквадорын Элчин сайдын яамны байрнаас гарах уу гэдэг олны анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: ВВС