АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн Засгийн газрын цэргүүд болон "Исламын улс" алан хядах бүлэглэлийн босогчдоос Сирийн сөрөг хүчнийхнийг хамгаалахын тулд АНУ-ын нисэх хүчнийг ашиглахыг зөвшөөрсөн байна.
Сирийн сөрөг хүчин Засгийн газрын цэргүүд рүү эсвэл өөр бүлэглэлийн зүгээс халдлагад өртөх эсвэл тэдэн рүү довтлох тохиолдолд АНУ нисэх хүчин тэднийг хамгаалах зорилгоор ашиглах аж.
Энэ нь АНУ болон Башар Асадын дэглэм хоорондын зөрчлийг улам дэвэргэж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Сануулахад Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэн, зэвсэглэх тохиролцоонд АНУ болон түүний холбоотнууд хүрчээ. Түүнчлэн Сирийн шинэ сөрөг хүчин Башар Асадын армитай тэмцэх юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Сирийн сөрөг хүчний нийт 15 мянган дайчныг гурван жилийн хугацаанд бэлтгэх аж.
Эх сурвалж: Reuters