Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсээр ирсэн.
Харин энэ жил манай улсад “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нэр төрийг хамгаалъя” гэсэн уриан дор тус өдрийг зохион байгуулж байна.
Сэтгэцийн өвчнөөр үндэс, угсаа шашин шүтлэг, нас харгалзахгүйгээр хэн, хэзээ ч өвдөж болдог бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.
Дэлхий даяар энэ эмгэгтэй мянга мянган хүн өнөөдөр хүн байх эрхээ хасуулсан мэт амьдарч байна. Тэд зөвхөн ялгаварлан гадуурхсан биш сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна.
Энэ жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн зорилго бол шийдвэр гаргагч нарт сэтгэцийн эрүүл мэндийн салбар дахь хүний эрх, нэр төрийг дээдлэх мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргуулахад ухуулга нөлөөллийн ажлыг чиглүүлэх шаардлагатай байгаа аж.
Дэлхий даяар энэ жил хүний эрхийн асуудлыг дээдэлж сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний чанарыг сайжруулж, тэднийг нэр төртэй амьдрах боломжийг хангах, сэтгэцийн эрүүл мэндийн хүний эрх болон нэр төрийн тухай хүний нөөцийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулах сэтгэцийн эмгэгтэй хүмүүст хүндэтгэлтэй хандах асуудлыг олон нийтэд зөв ойлгуулж, төр засгийн болон хамт олны анхаарал нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.