Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүдийг 10.00-16-00 цаг хүртэл ажиллуулснаар Яаралтай түргэн тусламжийн төвийн ачаалал хэвийн байжээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлгийн шаардлагатай тасгуудыг ажиллуулах шийдвэр гарсан бөгөөд долдугаар сарын 10-наас 15-ныг дуустал Яаралтай түргэн тусламжийн төв нийт 4944 дуудлага хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэ нь ажлын өдрүүдээс 23 хувиар илүү бөгөөд нэг ээлжиндээ 46 эмч, жолооч, сувилагч ажиллажээ.
Баярын өдрүүдэд ирсэн дуудлагад даралт ихсэх, зүрх судасны өвчин, ходоод гэдэсний хямрал, төрөлт, наршилтын дуудлагууд зонхилсон байна.
Энэ талаар тус төвийн Хүний нөөцийн албаны дарга С.Анерке хэлэхдээ, “Цаг агаар халуун байсан учраас наадмын эхний өдрүүдэд нарших, даралт ихсэх дуудлага зонхилж байсан. Харин 14-нөөс бороо, хур орж эхэлсэнтэй холбоотойгоор энэ төрлийн дуудлага багассан.
Өмнө нь 13-наас эхлээд дуудлагын тоо өсдөг байсан бол энэ жил хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо өссөн учраас дуудлага бага зэрэг цөөрсөн. Баяр наадмын үеэр харьцангуй тайван байлаа.
Энэ жил яаралтай түргэн тусламжийн төв өмнөх жилүүдтэй харьцуулахад ачаалал багатай байсан. Учир нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргүүдийн зарим кабинетийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яаралтай бус дуудлагыг дээрх эмнэлгүүдэд хандаж үзүүлэхийг зөвлөж ажилласантай холбоотой гэв.