Катарын Доха хотод 2015 оны боксын ДАШТ аравдугаар сарын 5-12-нд болно.
Энэ удаагийн ДАШТ-д оролцогчид дэлхийн боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоодугаар байрт бичигдсэн байх ёстой.
Монгол Улсаа төлөөлөн 2015 оны боксын дэлхийн аварга шалгаруулах цаашлаад олимпийн эрх төлөө дөрвөн боксчин өрсөлдөнө.
- 49 кг-ын Г.Ган-Эрдэнэ,
- 56 кг-ын Э.Идэрхүү,
- 60кг-д Д.Отгондалай,
- 69 кг-д Б.Түвшинбат нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрхээ баталгаажуулсан.
Монголын боксын шигшээ багийн бүрэлдэхүүн Эрдэнэтийн Сэлэнгэ баазад дэлхийн аваргын бэлтгэлээ хангаад өчигдөр Улаанбаатарт ирсэн.
Өнөөдөр өглөө Спортын төв ордонд боксын зааланд дэлхийн аваргын сүүлийн бэлтгэлээ базаалаа.
Дэлхийн аваргад өрсөлдөх ширэн бээлийтнүүд, Ази тивийн аварга З.Энхзориг, Азийн аваргын хүрэл медальт Б.Жавхлан нарын шилдгүүд гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл хангажээ.
Монголын боксын шигшээ багийн хамт олон өнөө шөнө 23.50 минутад эх орноосоо мордох юм байна.
Төрийнхөө дуулалыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулан 2016 оны олимпийн олон эрх авахыг боксчидодоо хүсэн ерөөе.