- ДАШТ-ий ерөнхий спонсор "Монголконтент"-
Насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өнөөдрийн байдлаар Монгол Улс гурван дэлхийн аваргатай болоод байгаа.
2009 оны Голландын Роттердамын ДАШТ-ээс Монгол Улсын жүдо бөхийн анхны дэлхийн аварга төрж Хашбаатарын Цагаанбаатар эрэгтэйчүүдийн -66кг-д алтан медаль хүртэж байсан билээ.
Дэлхийн аваргад мордохын өмнө Х.Цагаанбаатар О.Гүндэгмаа нар хүүтэй болж "Хүүдээ алтан медалиар бэлэг барина" хэмээн амлалт өгөөд Роттердамыг зорьсон.
Амласан ёсоороо Ц.Ховор-Эрдэнэ хүүдээ дэлхийн аваргын алтан медалиар аав нь бэлэг барьсан түүхтэй.
Х.Цагаанбаатарын дэлхийн аварга болсон барилдааны бичлэгийг үзнэ үү.
2013 оны Бразилийн Рио-Де-Жанейрогийн ДАШТ-нээс Монголын жүдо бөхийн түүхэнд дэх анхны эмэгтэй дэлхийн аварга тодорч Мөнхбатын Уранцэцэг алтан медалийг эх орондоо авчирсан билээ.
Тэрбээр финалын барилдаанд 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн юм.
М.Уранцэцэгийн дэлхийн аваргын болзол хангасан барилдааны бичлэг
2014 оны Челябинскийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн -60кг-д Ганбатын Болдбаатар гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.
Жүдо бөхөөр 14 жил хичээллэсний дүнд тэрээр дэлхийн аварга цолны болзол хангасан юм.
Челябинскийн ДАШТ зохион байгуулагдсан "Трактор" ордонд цугласан эзэн орны жүдочийг хөгжөөн дэмжигчдийн хамт ялж алтан медалийн тавцанд зогссон билээ.
Г.Болдбаатарын дэлхийн аварга цол хүртсэн барилдааныг үзнэ үү.