“Бээжин-2008” олимпийн наадмын өмнө тэмцээн,
уралдаан болох ордны бэлэн байдлыг шалгах зорилготой “Good luck Beijing” цуврал болж
байгаа билээ. Энэ сарын 15-16-нд монголчуудын итгэл найдвар тавьж буй
төрлүүдийн нэг-жүдогийн тэмцээн болов. Олимпийн наадмын тус төрлийн тэмцээн
болох Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 8426 хүний суудал бүхий
спортын танхимд 16 орны 112 жүдоч өрсөлдлөө.
Хятадын нөөц шавхагдашгүй
Олимпийн эрэгтэйчүүдийн нэг жинд 31, эмэгтэйчүүдэд 23 бөх барилдах бөгөөд энэ
зарчмаар эрэгтэй 66, 81, эмэгтэй 52, 63 кг-д “Beijing Judo Open-2007”-г
зохион байгуулсан. Ирэх жил барилдах дэвжээндээ дасах, өрсөлдөгчийнхээ
арга барилыг судлах давхар давхар зорилго бүхий дэлхийн шилдгүүд олноороо
энд хүрэлцэн ирсэн ч заасан тоонд жүдочдын тоо хүрээгүй. Гэвч хятадууд шигшээ
багийн хүчин чадал, нөөцөө харуулан үлдсэн орон тоог шигшээгийн бус
бөхчүүдээр нөхөн ирцийг бүрдүүллээ. Гэхдээ Өвөр Монголын 66 кг-ын шилдэг жүдоч
Бөхчулууныг огцом “таргалуулж” 81 кг-д барилдуулснаас үзэхэд дунд жинд бөх
муутай бололтой. Энэ мэтчилэн цөөнгүй хүн дээш орсон нь илт харагдаж байсан.
Жүдочид олимпийн шүүгчгүй
Есдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейрод болсон ДАШТ-ээс олимпийн наадамд
шүүх эрхээ гардсан шүүгчид энэ тэмцээнийг дэнслэв. Харамсалтай нь үүнд Монгол
улсаас хүн багтаагүй байна. “Афин-2004”-ын дараачаас л эхэлсэн сонгон
шалгаруулалтын эцсийнх тийнхүү Өмнөд Америкт болсон бөгөөд манай улсаас
“Москва-80”-ын мөнгөн медальт, гавьяат тамирчин, IJF А зэрэглэлтэй Ц.Дамдин
сүүлийн мөчид “улаан шугам”-ны гадна үлджээ. Гэхдээ олимпийн наадмаас
өмнөх бусад тэмцээний үеэр ноцтой алдаа гаргасан зарим шүүгчийг өөр
хүнээр солих боломжтой тул найдвар бүр мөсөн унтраагүй аж.
Медальд ойртсон эхний өдөр
Самбо бөхийн ДАШТ-д оролцон алт, мөнгөн медаль хүртсэн М.Бундмаа, С.Мияарагчаа
нар энэ өдөр гарлаа. 66 кг-д энэ жил Бразилийн ДАШТ-д IX байрт шалгарч,
олимпийн эрх авахад тун ойрхон очсон С.Мияарагчаа Францын Жордан Аморог вазари,
юко үнэлгээтэй илүүрхэж яваад цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдээд байх
үед солгой үүрүүлж цэвэр ялагдлаа. Франц жүдоч гуравдугаар тойрогт Лью
Чан Чуньд дийлдсэн учир манай бөх үргэлжлүүлж барилдах эрхгүй болсон. 52 кг-д
М.Бундмаа эхний тойрогт Румыний Moника Eлена Унгурянуг зургаахан секундэд савж,
дараагийн даваанд Хятадын Хань Ли Жүниэ 50 секундэд цэвэр буулган, энэ оны
ДАШТ-ий хүрэл медальт Японы Юка Нишидаг хоёр торгуулиар хожин медалийн төлөө
өрсөлдөөнд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө 2007 оны ДАШТ-ий V байрын
шагналт Бразилийн Эрика Mирандатай эн тэнцүү хүч үзэн, нэг торгуулиар дийлдэв.
Хүрэл медалийн төлөө Хятадын Шяо Жүньд өмсүүлээд хоосон хоцорлоо. Гэхдээ
олон цагийн нислэг, цагийн зөрүү, ойр ойрхон жин хассан зэрэг бэрхшээлийг даван
үүнд хүрсэн түүний амжилтыг чамламгүй.
Монголчуудад ээлгүй нэмэлт цагтай хоёр дахь өдөр
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний даваанд хийлээд, хоёр дахь тойрогт
Италийн Кинтаваллед нэмэлт цагийн 1:18-д ялагдлаа. Итали жүдоч дараагийн тойрогт
эзэн орны Янь Шуэ Ланьд бүдрэн манай бөхийг барилдах эрхгүй болгов. 81 кг-д
залуу тамирчин Р.Анхбаатар Хятадын Ван Линийг 2:09-д цэвэр ялаад, БНСУ-ын Ae
Mинь Сүньд нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Ae Mинь Сүнь хэсгийн аваргын төлөө
шалгарсан учир Анхбаатар дагах барилдаан хийх болсон. Ингээд Хятадын Жан Пенийг
вазари, Шие Жень Шиг 3:00 минутад иппоноор ялаад мөн Хятадын Хань Гуан Яoд
нэмэлт цагийн 1:07-д үнэлгээ алдан хожигдож VII байрт шалгарав.
Монгол дэмжигчид
Бээжинд суралцагч монгол оюутнууд тэмцээний хоёр дахь өдөр хүрэлцэн ирж тамирчдаа
дэмжлээ. Зохион байгуулалттай, ордны нэг талыг бүхэлд нь эзэлсэн Хятадын
фанатуудаас манай оюутнууд цөөн ч хоолойны чадал, дэг журмаараа ялгарч
байв. “Чингисийн Монголыг дэлхийд таниулъя” гэсэн бичиг бүхий цамцтай тэдний
дэмжлэг монголчуудад их дэм болсон.